book

Ерөнхий физик: Цахилгаан соронзон

дундаж үнэлгээ: 0.0
  • Зохиогч:
    Дэмбэрэл Л
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он2007

Нэмэлт засвар, зарим нэг өөрчлөлт оруулсан энэхүү сурах бичиг нь бакалаврын сургалтын түвшинд бичигдсэн Ерөнхий физикийн цахилгаан соронзоны хоёр дахь удаагийн хэвлэл юм. Энэ номын өмнөх хэвлэлээс ялгарах тал нь зарим бүлэг сэдвийг дэлгэрүүлэн нэмэлт оруулж, номын нийт зургийг сайжруулан дахин зурж, математик томьёоны бичлэгийг нэг мөр болгон стандартын дагуу болгосон. Оюутныг сурах арга барилд төлөвшүүлэх, тэдний бие дааж суралцах үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор уг номын бүлэг бүрийн төгсгөлд өмнө үзсэн сэдэвтэй шууд холбоотой бөгөөд түүний практик хэрэглээ болгож 3-5 жишээ бодлогыг сонгон авч бодох аргачлалтай нь хамт оруулав. Мөн тухайн бүлэг сэдвийг хэрхэн ойлгож эзэмшиж байгаад оюутан өөрөө өөртөө хяналт тавьж, үнэлэлт өгөх зорилгоор бие дааж бодох 4-6 бодлогыг хөнгөнөөс хүндрүүлэх чиглэлээр хариутай нь хамт оруулж өгсөн байна.

Унших

Номын нэр Ерөнхий физик: Цахилгаан соронзон
Зохиогч Дэмбэрэл Л
Материалын төрөл Сурах бичиг
ISBN
Хуудасны тоо 213
Хэвлэгдсэн он 2007
Хэвлэгдсэн газар УБ
Хэвлэлийн газар МУИС-ийн хэвлэх
Уншигдсан тоо 4
Ерөнхий анги Байгалийн шинжлэх ухаан
Дэд анги Физик
0 сэтгэгдэл байна
  1. Сэтгэгдэл алга байна.

    Өөрийн эрхээр нэвтэрч сэтгэгдлээ нийтэлнэ үү.