Нүүр   > Хайлтын утга:   au:Баянжаргал Ч
Хайлтын нарийвчлал
Зохиогч
    Баянжаргал Ч (16)
    Монгол Улсын Их Сург... (1)
    Монголын либертари с... (1)
    Монголын эрдэм дэлгэ... (1)
    Худалдаа, Үйлдвэрлэл... (1)
Номын сан
    Цахим номын сан (16)
Материалын төрөл
    Нэг сэдэвт бүтээл (11)
    Баримт бичгийн эмхэтгэл (1)
    Гарын авлага (1)
    Сурах бичиг (3)
Ангилал
    Иргэний байцаан шийтгэх хууль (3)
    Монгол улсын түүх (3)
    Тусгай нэг орны ба бүс нутгийн эдийн засаг (2)
    Улс төрийн шинжлэх ухаан ерөнхий агуулгатай (1)
    Эдийн засгийн ерөнхий онол (6)
Хэвлэгдсэн он
Илэрц

Хайлтын үр дүнд 16 бичлэг олдлоо.

Filter

Энэхүү сурах бичигт эдийн засгийн онолын судлах зүйл, макро болон микро эдийн засгийн шинжилгээг 3 хэсэг 20 зүйлд хуваан авч үзсэн бөгөөд ингэхдээ шинэлэг арга зүйг ашигласан байна. Эдийн засгийн онолын асуудлаар ямарваа ойлголтыг томьёолохдоо албадан тулгасан бус, асуудлын уг чанарыг тайлбарлахдаа уншигчийн сонирхолд тулгуурлан харилцан зөвлөлцөж, шугаман дүрслэл, томьёоны гаргалгааг ойлгомжтой хэрэглэсэн, туслах чанарын зураг, дүрслэлийг зохих газар нь хэрэглэсэн хамгийн түгээмэл хэрэглэгдэх тулгуур сурах бичгийн нэг байх болно.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2010

Энэхүү номд орчин үеийн дэлхийн хоёр системийн хоорондын харилцааны хэлбэрүүд, тэдгээрийн онцлогийн тухай коммунизмын ач холбогдол, практик үлгэр жишээ өөрөөр хэлбэл дэлхийн социалист аж ахуйн давуу тал болон социализм дэлхий дахины нийгмийн хөгжлийн шийдвэрлэх хүч болох тухай асуудлыг товч авч үзсэн.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:УХГ
  • Хэвлэгдсэн он1977

Энэхүү номоор дамжуулан социализмын үүсэл, түүний хөгжлийн үе шатуудын тухай марксист-ленинист онолын үндэс, дэлхий дахины бодит социализмын практик туршлага, түүний дотор хөгжингүй социализмын тухай ойлголт, ЗХУ-д хөгжингүй социализм байгуулсан түүхэн туршлагын ач холбогдлыг харуулахыг зорьсон, БНХАУ-ын нийгэм эдийн засгийн хөгжлийн үе шатны тухай онолын асуудалд санал, шүүмж өгсөн байна.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:УХГ
  • Хэвлэгдсэн он1982

Энэхүү бүтээл нь Чингис хааны эдийн засгийн бодлого, байлдан дагуулал ба эдийн засаг гэх хоёр хэсгээс бүрдэнэ. Чингис хааны эдийн засгийн бодлого, түүний цар хүрээ, бүтэц, өгөөжийн тухай баримт сурвалжуудаас өгүүлэх болно.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Содпресс
  • Хэвлэгдсэн он2004

Энэ бүтээлд эрт үед Чингис хааны оюуны чадавх, гүн ухаан хэрхэн хэрэгжиж нүүдэлчдийн төр, нийгэм, эдийн засагт нөлөөлсөн болон эдүгээ үеийн Монголын төр, эдийн засаг, нийгмийн амьдралд уламжлагдан үлдээд буй тухай өгүүлсэн байна. Түүнчлэн Чингис хаан судлал, Чингис нэрийн хэрэглээний тухай өөрийн бодролыг сүүлийн бүлэгт оруулжээ.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Өнгөт хэвлэл
  • Хэвлэгдсэн он2006

Монголын нийгэм-улс төрийн удирдлагын хариуцлагагүй байдал, түүний ялзрал, арга хэрэгслийн үр өгөөжгүй бүдүүлэг шинж нь манай улс төрийн сэтгэлгээнд үлэмж хоосон зай байгааг харуулав. Ийм хоосон орон зай хогоор амархан дүүрдгийг бид хэдийнээс мэдэх болсон бөгөөд өнөөдөр бодит байдлыг тодоос тод харж байна. Энэ тухай баримт түшсэн тодорхой дүгнэлтүүдийг эл бяцхан ном танд хүргэнэ. Зохиогч өөрийн үзэл баримтлал буюу онолын шинжтэй томьёоллуудаа ч танд танилцуулж байна.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Засгийн газрын хэвлэх
  • Хэвлэгдсэн он2011

21 дүгээр зууны босго алхан орж ирсэн энэ цагт эдийн засгийн онолын зарим асуудлыг шүүрдэн үзсэний дүнд зохиогч, өөрийн санаагаа, юуны өмнө, өртгийн онолын асуудлаар дэлгэж тавилаа. Бас бус санааг нэмснээр эл бяцхан номын эхний бүлэг чөлөөт сэтгэлгээний далайд дусал болон нийлж байгаа болно.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2009

Монгол Улсын Их Сургууль байгуулагдсаны 45 жилийн ойд зориулсан бүтээсэн энэхүү сурах бичигт социалист үйлвэрлэлийн аргын үүсэл хөгжил, онцлог, үйлдвэрлэлийн фондууд, тэдгээрийн хөдөлгөөн, эдийн засаг дахь хөдөө аж ахуйн тооцоот харилцаа, дэлхийн аж ахуйн хоёр системийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Ардын Армийн СХ-ийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он1988

Эл бүтээл хоёр үндсэн хэсэг, 9 бүлэг, 36 зүйлээс бүрдэж буй. “Түүхийн цагийн хуваарь дор” хэмээх нэгдүгээр хэсэгт, тулгар бүтээл зохиолуудад түшиглэн монгол нутаг дээр нэн эртний хүмүүс аж ахуй эрхэлж эхэлсэн тэр цагаас ХХ зууны 90-ээд он хүртэлх үеийг үндсэнд нь хамарч асуудлуудыг маш товч тоймлон өгүүлэв. Сэдвүүдийн агуулгыг орчин үеийн чөлөөт сэтгэлгээний утга агуулгатай дүйцүүлэхийг хичээв. “Дэлхийн татах хүчний үйлчлэл дор” хэмээх хоёрдугаар хэсгийн нэр нь бусад шинжлэх ухааны нэр томьёогоор цэцэрхсэн хэрэг биш, харин ч бодитой санаа гэж үзэж болно. Эл хэсэгт сүүлийн 10-хан жилийг, багтаан оруулав.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2001

Та номын гарчгийг хараад дэлгүүрүүдээр байх олон янзаар, энд тэнд хэвлэгдсэн "Монголын нууц товчоо" байхад юу ярьж байгаа хэрэг вэ? гэж гайхах нь лавтай. Тэгвэл энэ бяцхан эмхэтгэл танд учрыг тодорхой хэлж өгнө. Энэхүү бүтээлд Ц.Дамдинсүрэнгийн орчуулсан "Монголын нууц товчоо" буюу сонгомол эх гэж нэрлэгдээд буй бүтээлийг шүүмжилсэн байна.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Засгийн газрын хэвлэх
  • Хэвлэгдсэн он2010

Энэ бүтээлд "Людвиг фон Мизэсийн "Либерализм", Фридрих Август Хаекийн "Боолчлогдох зам", Айн Рэндийн "Капитализмыг өмөөрөх нь" болон бусад номын тухай дурьдсан. Биднийг оюуны хоосол, ядуурлаас эдгээр ном гаргаж чадна. Бид америк сурах бичиг хуулбарлаж, нэг нь нөгөөдөө макро, микро эдийн засгийн ухаан заах болсон нь зорилго хангагдсан хэрэг огт бишээ. Харин энэ бол эрх чөлөөний тухай онол сургаалыг амьдруулах зарим арга хэрэгсэл болохын хувьд тэр талаарх зохих мэдэгдэхүүнтэй болж буй төдий юм.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2006

Эл бүтээлд соёл иргэншлийн онолын үүднээс нүүдэлч монголчуудын угсаа гарвал, ёс заншил, аж ахуй, эдийн засаг, оюуны өв, төр ёсны уламжлал, шинэчлэлийг өнгөрсөн, эдүгээ, ирээдүй гурван цагийн хэлхээ холбоонд нь авч үзэж, утга нээхийг хичээсэн болой. Мөн нүүдлийн соёл иргэншлийг үгүйсгэх хандлага хүчтэй болж буй эдүгээ үед түүний онол-үйлдлэгийн зарим талын улируулан шинжилж сонирхолтой чиг гаргалгаа хийхийг оролдсон.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2009

Энэ бүтээлд Нотариатын онолын үндэс, эрх зүйн зохицуулалт, зохион байгуулалт, үйл ажиллагаа, иргэдэд үзүүлэх эрх зүйн туслалцаа, үйлчилгээний төрөл болон гадаадын зарим орны нотариатын байгууллагын тухай авч үзсэн байна.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Арилдал
  • Хэвлэгдсэн он2005

Зохиогч нь уг бүтээлдээ нотариатын байгууллагын менежментийн асуудалд онолын үүднээс хандаж, тайлбар өгч түүнийгээ нотариатын байгууллагын үйл ажиллагаанд буулган авч үзжээ. Нотариатын байгууллагын хүний нөөцийн менежмент, эрх зүйн үйлчилгээний нэг төрөл болохын хувьд түүний гүйцэтгэх үүрэг, мэдээллийн технологи, төсөв санхүүгийн менежмент, судалгааны албаны тухай авч үзсэн нь энэ салбарын менежментийг сайжруулах, бодлого боловсруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой болжээ.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:Арилдал
  • Хэвлэгдсэн он2009

Энэ эмхэтгэлд нотариатын эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох, гэрчлэх үйлдлийг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэх, практикийг нэгтгэн дүгнэх чиглэлээр бичсэн судалгааны ажил багтсан бөгөөд таны нотариатын эрх зүйн зохицуулалтын талаарх ойлголтыг цэгцлэх, нэг мөр болгоход тус болно.

  • Зохиогч:Баянжаргал Ч
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2009