Энэхүү бүтээл зохиогчдын МУИС-ийн Биологи, Биотехнологийн Сургуулийг биотехнологич болон биохимич мэргэжлээр төгсөж байгаа оюутнуудад олон жил уншиж байгаа лекц, лабораторийн хичээл, судалгааны ажил дээр тулгуурлан 2003 онд бичсэн бүтээлийн 2 дахь хэвлэл юм. 1-р бүлэгт ферментийн молекулын бүтэц, үйлчлэлийн онол, 2-р бүлэгт үйлдвэрлэл болон ахуйн амьдралд өргөн хэрэглэгддэг нэлээд ферментийг хэрхэн ялган авч, ямар зорилгоор хэрэглэгддэгийг, 3-р бүлэгт хүнсний болон лабораторийн оношилгоонд хэрэглэгддэг зарим ферментийн идэвхийг тодорхойлох, тэдгээрийг ялгах болон хэрэглэх арга зүй, зарим урвалжууд бэлдэх зааврыг оруулсан.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн биотехнологийн салбарт сүүлийн жилүүдэд гарсан ололт амжилт, уламжлалт биотехнологийн зэрэгцээ орчин үеийн биотехнологийн ололт, амжилт, төлөв байдал, хэрэглээний цар хүрээ зэрэг сэдвийн талаарх 10 гаруй өгүүллийг багтаасан байна.