Их дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн химийн багш нар, олимпиадад бэлтгэж буй сурагчдад зориулагдсан энэ ном нь тэнцвэр, химийн кинетик, электрохими гэсэн 3 бүлэгтэй бөгөөд дэд бүлэг бүрийн онолын мэдээллийн ард жишээ бодлогыг оруулж тайлбарласнаас гадна бие даан бодох жишээ бодлогуудыг багтаасан ба хавсралтанд физик хэмжигдэхүүн, тэдгээрийн нэгж, шаардлагатай лавлах хүснэгт, үелэх хүснэгтийг оруулжээ.
Энэ бүтээл нь ХБНГУ-ын Ханнас-Зайделийн сан Монгол улсын Засгийн газартай байгуулсан "Эрх зүйн болон захиргааны салбарт дэмжлэг, туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх тухай хэлэлцээр"-ийн дагуу бэлтгэсэн "Шинэ товчоон" радио зохиомжит нэвтрүүлгийн Эрүүгийн хуулийн сэдэвт зохиомжийг нэгтгэсэн ном юм.