Энэ бүтээл нь биологийн мэргэжил эзэмшиж байгаа, хөдөө аж ахуйн болон анагаах ухааны мэргэжилтэн хүмүүсийн судлах ширээний ном болох бөгөөд нийт 10 бүлэгтэй. Үүнд: удамшлын зүй тогтол, удамшлын цитологи үндэс, удамшлын хромосомын онол, удамшлын молекул үндэс, генетик инженерчлэл, цитоплазмын удамшил, хувьсал, инбридинг ба гетерзис, популяци дахь генетик процесс, хүний генетикийн зарим асуудлууд, хөгжлийн генетикийн тухай бүлэг тус бүрд гүнзгийрүүлэн авч үзсэн байна.