Энэ бүтээлд эрт үед Чингис хааны оюуны чадавх, гүн ухаан хэрхэн хэрэгжиж нүүдэлчдийн төр, нийгэм, эдийн засагт нөлөөлсөн болон эдүгээ үеийн Монголын төр, эдийн засаг, нийгмийн амьдралд уламжлагдан үлдээд буй тухай өгүүлсэн байна. Түүнчлэн Чингис хаан судлал, Чингис нэрийн хэрэглээний тухай өөрийн бодролыг сүүлийн бүлэгт оруулжээ.
Энэ номд олонлогийн онол, математикийн логик, хослолын онол, графын онол, логик алгебрын функцүүд, автоматын онол, бодогдох функцийн анги, төлөөллийн онолын элементүүдийг авч үзсэн 8 бүлэгтэй ба 33 жишээ бодлого, 820 бие даан бодох бодлого, дасгалуудыг багтаасан байна. Уг номыг МУИС-ийн программ хангамж, хэрэглээний математик, хэрэглээний статистик зэрэг мэргэжлийн ангиудыг программыг баримтлан бичсэн ба дискрет математик сонирхдог хэн боловч ашиглах боломжтой.