Математикт суралцахыг логикт нь суралцахтай нягт холбох нь суралцагч ирээдүйд хэн болохоос үл хамааран илүү ач холбогдолтойд итгэн энэ талаар олон жил ажиллаж ирсэн туршлагадаа тулгуурлан "Математикийн удиртгал" гэсэн энэ номыг бичиж хэвлүүлэв. Энэхүү ном нь Батадгааны үндсэн аргууд ба олонлог, Функц, түүний хязгаар, Бодит тоон функцийн дифференциал тоолол, Бодит тоон функцийн интеграл тоолол, Тоон болон функцэн цуваа, Комплекс тоо ба кватернион гэсэн 6 бүлэгтэй. Их дээд сургуулийн оюутнууд бие даан суралцахад, бас математикийн аль ч түвшний багш нар ашиглах боломжтой
МУИС-ийн хөтөлбөрийн шинэчлэл ба сургалтын технологийн дэвшлийн зорилтод нийцүүлэн толилуулж буй энэхүү сурах бичгийн эхний хэсэгт олон хувьсагчийн функцийн дифференциал тооллын стандарт материалыг бүрэн дүүрэн багтаан оруулсан бөгөөд 2-р хэсэгт давхар интегралын байгууламж болон интегралын бусад хувилбаруудыг багтаасан ба мөн онолын материалыг бататгах түгээмэл хэв шинжийн, шилж сонгогдсон, сургамжтай жишээнүүдийг оруулж өгчээ.