Энэ сурах бичигт аналитик химийн үндсэн сэдвүүдийг кинетик, термодинамик ба хүчил-суурийн орчин үеийн онолуудтай холбож тайлбарлахыг хичээсэн, мөн усан биш орчны урвал болон усан биш орчны титрлэлт, түүний давуу талыг оруулсан байна. Түүнчлэн анализын арга, аргачлал сонгох үндэслэл, дээж бэлтгэж задлах ба концентратжуулах аргууд, анализын хэмжил зүйн үндэс, алдааг тооцох аргыг тусгайлан бүлэг болгож оруулсан байна.
Энэ номд Анализын физик химийн колориметр, фотоэлектроколориметр, спектрофотометр, хэт улаан гэрлийн ба атомын спектроскоп, люминесценц, нефелометр, поляриметр ба рефрактометрийн аргуудын онолын үндэс, тодорхойлолтын аналитик аргуудын мөн чанар болон холбогдох багаж төхөөрөмжийн оптик болон блок схемийн бүдүүвч зэргийг дэлгэрэнгүй оруулсан байна.