МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн багш , докторант Д. Янжинхорлоо нь сүүлийн арав гаруй жил хэвлүүлсэн судалгааны өгүүлэл болон олон улсын ба үндэсний хэмжээний онол, эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүдээ нэгтгэн товхимол болгож суралцагчид ба судлаачдад зориулж нийтийн хүртээл болгож байгаа билээ. Уг бүтээлд иргэний эрх зүйн ерөнхий ангид хамаарах гол асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйд өмчлөх эрх шилжих тал дээрх онолын ба практик хэрэглээний зөрүү, барьцааны харилцааны талаар болон процессын асуудлаар олон чухал санал дүгнэлтийг дэвшүүлжээ.
МУИС-ийн ХЗС-ийн дотоод төслөөр санхүүжсэн ХЗС-ийн Хувийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор Д.Янжинхорлоогийн "Иргэний эрх зүйн үндсэн асуудал, үүргийн гүйцэтгэлийг хангах эрх зүй" номд иргэний эрх зүйн суурь ойлголтуудыг багтаажээ. Мөн барьцааны эрх зүйг бодлогын жишээгээр тайлбарласан болно.
Энэ бүтээлд ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас санаачлан УИХ-ын Тамгын газар болон Хууль зүйн яамтай хамтран зохион байгуулсан "Эрх зүйн шинэтгэл ба Үндэсний эрх зүйн тогтолцоо" сэдэвт олон улсын эрх зүйн симпозиумыг илтгэлүүдийг монгол, англи, орос, герман хэл дээр орчуулан гаргажээ. Тус симпозиумаар Монголын үндэсний эрх зүйн шинэ тогтолцоог төлөвшүүлэхэд эрх зүйн ямар бүлийг баримжаалах нь зохистой вэ? гэсэн асуултад хариу өгөхийг зорьсон байна.
Энэхүү гарын авлага нь оюутнуудад эдийн болон эдийн бус баялгийн эрх зүйн үндсэн ухагдахуунуудыг ойлгомжтой, хялбар хэлбэрээр тайлбарлан таниулах, тодорхой сэдвийн хүрээнд олж авсан мэдлэгтэй тулгуурлаг цаашид бие даан гүнзгийрүүлэн судлахад шаардлагатай суурь ойлголтыг өгөх, хууль хэрэглэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байна.