Жагсаалт

Нээлттэй сурах бичиг

Зохиогчид энэхүү номыг магистрантуудад сүүлийн жил уншсан лекцүүддээ үндэслэн бичсэн бөгөөд алгебр ба ерөнхий топологийн талаарх зохих мэдлэгтэй болохыг хүссэн хүмүүст зориулсан байна. Номд эрэмбэлэгдсэн бүлэг, эрэмбэлэгдсэн цагираг, Архимедийн бүлэг ба цагираг, нормчлогдсон алгебр, талбарыг норчмлох тухай асуудлуудаас сонгодог үр дүнгүүдийг оруулсан байна.
Энэхүү сурах бичиг нь 2 ботиор гарсан бөгөөд II ботид дэлхийн амьтны аймгийн 8 ангийн (гавалгүйтэн, бүрхүүлтэн, дугариг, амтан, загас, хоёр нутагтан, мөлхөгчид, шувуу хөхтөн) амьтдын бие бүтэц, амьдралын төлөв, ангилал зүй, ач холбогдлыг дээд сургуулиудад заагддаг амьтан судлалын хичээлийн программын агуулгыг хангах материалын эзлэхүүнтэй бичжээ.
Энэ номд Анализын физик химийн колориметр, фотоэлектроколориметр, спектрофотометр, хэт улаан гэрлийн ба атомын спектроскоп, люминесценц, нефелометр, поляриметр ба рефрактометрийн аргуудын онолын үндэс, тодорхойлолтын аналитик аргуудын мөн чанар болон холбогдох багаж төхөөрөмжийн оптик болон блок схемийн бүдүүвч зэргийг дэлгэрэнгүй оруулсан байна.
Энэхүү бүтээлийг Улсын багшийн дээд сургуулийн оюутан нарт аналитик геометрийн хичээлээр (зохих программын дагуу) уншсан лекцийг үндэслэн дээд сургуулийн оюутан нар ба дунд сургуулийн багш нар, ахлах ангийн сурагчид, мөн биеэ Дааж Улсын багшийн дээд сургуулийн тоо физикийн ангид суралцагч нарын уншин судлахад зориулан бичсэн болно. Тус бүтээлд С.В. Баквалов, Л.И. Бабушкин, В.П. Иваницкая Аналитик геометр, А.В. Погорелов Аналитик геометрийн лекциуд зэрэг аналетик геометрийн номуудыг ашигласан байна.
Энэ сурах бичигт аналитик химийн үндсэн сэдвүүдийг кинетик, термодинамик ба хүчил-суурийн орчин үеийн онолуудтай холбож тайлбарлахыг хичээсэн, мөн усан биш орчны урвал болон усан биш орчны титрлэлт, түүний давуу талыг оруулсан байна. Түүнчлэн анализын арга, аргачлал сонгох үндэслэл, дээж бэлтгэж задлах ба концентратжуулах аргууд, анализын хэмжил зүйн үндэс, алдааг тооцох аргыг тусгайлан бүлэг болгож оруулсан байна.
Уг гарын авлагад чанарын анализын хагас- микро болоод дуслын аргаар катионуудыг хүчил, шүлтийн, анионуудыг мөнгөний ба барийн давсны уусмалтай харилцан үйлчлэх онцлог шинж чанар дээр үндэслэн ангилсан ангиллыг, мөн анион, катионуудыг эрэмбэт аргыг хэрэглэн адил төстэй шинж чанараар нь бүлэглэн, бүлэг тус бүрийн ионуудын өвөрмөц, онцлог урвалаар ялган танихаар бүдүүвчлэн нэгтгэж оруулсан энэхүү гарын авлагыг их, дээд сургуулийн химийн мэргэжлийн ангийн оюутнуудад зориулжээ.
Энэхүү бүтээл нь амьтан судлал болон ургамал судлал гэсэн 2р хэсгээс бүрсэн байна. Амьтан судлалын хэсэгт манай ойт хээрийн бүсэд өргөн тархсан, тухайн дадлагын үед хамгийн ихээр тохиолдож болох амьтадыг хамруулан бүлэг бүрд тухайн бүлгийн амьтдын анги, баг, овгуудыг таних түлхүүр бичгийн зургийг оруулсан байна. Ургамал судлалын хэсэгт экологийн эрс ялгаатай нөхцөлд ургамлын бүтэц, амьдралтай танилцах сэдэвт ажлууд, үүнтэй холбогдуулж багшийн удирдлагаар болон оюутнууд бие даан явуулах экскурс, лабораторийн хичээлд юуг анхаарч хэрхэн судлах аргачлал, ургамлын анатоми, морфологи, экологи, биологийн шинжээр нь хээрийн нөхцөлд задлан шинжилж бичиглэл хийх зааврын талаар багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн биотехнологийн салбарт сүүлийн жилүүдэд гарсан ололт амжилт, уламжлалт биотехнологийн зэрэгцээ орчин үеийн биотехнологийн ололт, амжилт, төлөв байдал, хэрэглээний цар хүрээ зэрэг сэдвийн талаарх 10 гаруй өгүүллийг багтаасан байна.
Энэ сурах бичгийн 1-р ба 2-р хэвлэлүүдэд хүн ба амьтны организмын химийн найрлагад ордог үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох уураг, нүүрс ус, липид, эрдэс нуклеин хүчлийн бүтэц, үүрэг, тэдгээрийн солилцоо, энэ солилцоог зохицуулагч нэгдлүүд болон витамин, гормон, ферментийн бүтэц, үүрэг, үйлчлэх механизмын талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг буюу статистик ба динамик биохимийн хэсгийг нийт 3 бүлэгт багтаан бичсэн. 3-р хэвлэлд шинэчлэн засаж, агуулгыг баяжуулан "функциональ биохими" гэсэн шинэ бүлэг нэмсэн байна. Их дээд сургуулийн хими, биохими, биологи, хүн ба малын эмнэлэг, эм зүй, эрүүл ахуй, хоол судлалын мэргэжлээр суралцаж буй суралцагчид, мэргэжилтнүүдэд зориулжээ.
Уг номыг судалгаа шинжилгээний ажилтан болон их дээд сургуулиудын биохими, микробиологи, эрүүл ахуйч, ургамал, амьтан судлал, хими, хими технологи, нийтийн хоол, хүн, малын эмч, био-анагаахын салбар, биеийн тамир, хүнсний технологи, бараа судлал, худалдаа үйлчилгээний мэргэжлийн гэх мэт маш өргөн хүрээнд суралцаж байгаа төрөл бүрийн мэргэжил эзэмшихээр зорьж яваа оюутнуудад зориулан нүүрс-ус, түүний солилцоог багтаасан "Биохими II" гэсэн сурах бичгийг сүүлийн үеийн ном, хэвлэл, өөрийн орны эрдэмтэд, өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээний болон хичээл зааж ирсэн материалууд дээр тулгуурлан бичсэн болно. Уг сурах бичигт нүүрс-усны тухай ерөнхий ойлголт, ангилал, тархалт, биологийн үүрэг, ач холбогдол зэргээс гадна нүүрс-усны хоол боловсруулах эрхтэнд задран шимэгдээд эс, эдэд хүчилтөрөгчгүй, хүчилтөрөгчтэй орчинд исэлдэн задарч энерги үүсгэх, мөн нүүрс- усны пентоза-фосфатын замаар задрах задрал, төрөл бүрийн нүүрс-усны ургамал, амьтны эс, эдэд нийлэгжин бий болох ерөнхий зарчим зэргийг багтаасан байна.
Их ба дээд сургуулийн биохими, микробиологи, биологи, хүн, малын эмч, хүнсний технологи, бараа судлалын мэргэжлийн ангийн оюутнуудад зориулсан энэ сурах бичгийг сүүлийн үеийн биохимийн номууд, өөрийн орны эрдэмтэд, өөрсдийн хийсэн судалгаа, шинжилгээний болон хичээл зааж ирсэн материалууд дээр тулгуурлан бичсэн байна. Энэ удаагийн хэвлэлд уураг, уургийн солилцооны тухай өгүүлсэн байна.
Энэхүү сурах бичигт геологийн үндэс болон дэлхий, дэлхийн чулуулаг бүрхүүлийн гараг үүсэл, тогтоц, бүрэлдэхүүн, насны дугаарын тухай мөн минералогийн үндэс буюу эрдсийн тухай ойлголт, эрдэс судлалын шинжлэх ухааны зорилго, ач холбогдлын талаарх 30 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуулиудад заадаг бакалавр, магистр, докторын гурван шатны суурь судалгааны үндэс болох тектоникийн судалгааны арга, плит тектоник ба плюм тектоник болон металогени хэмээх үндсэн хэсгүүдээс бүрдэх 8 хэсэг, 20 бүлэг, 123 дэд гарчиг, геотектоникийн салбарын зарим ойлголтын тайлбар, зураг, бүдүүвчтэй.
Тус сурах бичгийг геологи, хими, биологи, газар зүй, экологийн дагнасан чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын оюутнуудад зориулж бичсэн болно. Сурах бичигт дэлхийн геомандалд байгалийн химийн элементүүдийн шилжин тархах зүй тогтол, геохимийн саатлаар хуримтлагдаж ашигт малтмалын орд хэлбэржих зүй тогтлуудыг судлахад онцгой үүрэг бүхий хоёр чухал асуудлыг онцлон авч үзжээ.
Энэ номд олонлогийн онол, математикийн логик, хослолын онол, графын онол, логик алгебрын функцүүд, автоматын онол, бодогдох функцийн анги, төлөөллийн онолын элементүүдийг авч үзсэн 8 бүлэгтэй ба 33 жишээ бодлого, 820 бие даан бодох бодлого, дасгалуудыг багтаасан байна. Уг номыг МУИС-ийн программ хангамж, хэрэглээний математик, хэрэглээний статистик зэрэг мэргэжлийн ангиудыг программыг баримтлан бичсэн ба дискрет математик сонирхдог хэн боловч ашиглах боломжтой.
Сурах бичигт дифференциал тэгшитгэлийг бодох үндсэн аналитик аргууд мөн хэрэглээний математикч, инженер, физикч мэргэжлийн хүмүүст тавигдаж байгаа орчин үеийн шаардлагыг иш үндэс болгон шийдийн оршин байх тухай, тэр нь анхны өгөгдлүүд болон параметрүүдээс хамаарах хамаарал, шийдийн тогтворжилт, асимптот арга, задаргааны талаар нийлээд анхаарсан байна.
Энэ зөвлөмжид шугаман тэгшитгэлүүдийн систем, тодорхойлогчийг бодох аргууд, олон гишүүнт, бүлэг ба цагаригийн ухагдахуунтай холбогдох бодлогууд, комплекс тооны алгебр ба тригонометр хэлбэр, түүний хэрэглээ, матрицын ранг, урвуу матриц, шугаман хувиргалт, λ матриц, матрицын Жорданы эгэл хэлбэр. түүний хэрэглээ, тэгш хэмтэй олон гишүүнтийн үндсэн теорем, результант ба дискриминант, квадратлаг хэлбэрийн эгэл хэлбэр зэрэг сэдвүүдээр гол гол бодлогуудыг бодолтын хамт оруулав. Энэ бодлого бодох зөвлөмж нь онолын материалыг эзэмшин бататгахад тус дөхөм үзүүлэх бөгөөд их, дээд сургуулийн математик, физик, физик-математик болой инженер, эдийн засгийн ангийн оюутнууд ашиглах бүрэн боломжтой юм. тригонометр хэлбэр, түүний хэрэглээ, матрицын ранг, урвуу матриц, шугаман хувиргалт, λ матриц, матрицын Жорданы эгэл хэлбэр. түүний хэрэглээ, тэгш хэмтэй олон гишүүнтийн үндсэн теорем, результант ба дискриминант, квадратлаг хэлбэрийн эгэл хэлбэр зэрэг сэдвүүдээр гол гол бодлогуудыг бодолтын хамт оруулав. Энэ бодлого бодох зөвлөмж нь онолын материалыг эзэмшин бататгахад тус дөхөм үзүүлэх бөгөөд их, дээд сургуулийн математик, физик, физик-математик болой инженер, эдийн засгийн ангийн оюутнууд ашиглах бүрэн боломжтой юм.
Энэ номыг МУИС, УБДС-ийн математикийн ангиудад зааж буй "дээд алгебр" курсийн программын дагуу зохиосон. Номд аль ч их сургууль болон багшийн дээд сургуулийн дээд алгебрын курсийн программд байдаг шугаман тэгшитгэлүүдийн систем, матриц, шугаман огторгуй, шугаман хувиргалт, евклид огторгуй, квадратлиг хэлбэр, нэг ба олон хувьсагчийн олон гишүүнт, мөн бүлэг, цагаригийн онолын элементүүдээс оруулсан байна.
Энэ товхимолд тодорхой биш интеграл, түүнийг бодох үндсэн аргууд, зарим анги функцийг интегралчлах тухай онолын хэсгийг зүйл бүрийн эхэнд товч бичиж практикт хэрхэн хэрэглэхийг жишээ бодлогоор харуулав.
Энэ бүтээлийг их, дээд сургууль коллежид заадаг Математик-1, Математик-2 хичээлүүдийн сургалтын стандартад нийцүүлэн зохиож, сургалтад нэвтрүүлсэн байна. Номд аналитик геометр, шугаман алгебр, нэг ба олон хувьсагчтай функцийн математик анализ, цувааны онол, ердийн дифференциал тэгшитгэл болон шугаман программчлал, магадлалын онолыг хамарсан бөгөөд хавсралд зарим чухал муруйнуудын тэгшитгэл, графикийг багтаажээ.
 <<  <  1  2  3  4    >>