Жагсаалт

Шинэ ном /2022 №2/

МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн багш , докторант Д. Янжинхорлоо нь сүүлийн арав гаруй жил хэвлүүлсэн судалгааны өгүүлэл болон олон улсын ба үндэсний хэмжээний онол, эрдэм шинжилгээний хуралд тавьсан илтгэлүүдээ нэгтгэн товхимол болгож суралцагчид ба судлаачдад зориулж нийтийн хүртээл болгож байгаа билээ. Уг бүтээлд иргэний эрх зүйн ерөнхий ангид хамаарах гол асуудлуудыг хөндөхийн зэрэгцээ үл хөдлөх эд хөрөнгийн эрх зүйд өмчлөх эрх шилжих тал дээрх онолын ба практик хэрэглээний зөрүү, барьцааны харилцааны талаар болон процессын асуудлаар олон чухал санал дүгнэлтийг дэвшүүлжээ.
Энэхүү сурах бичигт их сургуулийн нэг болон хоёрдугаар курсын оюутнуудад зориулан шугаман алгебрын үндсэн ухагдахуунууд болон арга техникийг танилцуулах бөгөөд ахлах ангийн математикийн мэдлэг шаардагдах болно. Тус ном шугаман алгебрын уламжлалт төдийгүй хэрэглээний курсэд ашиглаж болохуйц хангалттай уян хатан агуулгатай бичигдсэн. Ерөнхийдөө, энэхүү номонд шугаман алгебрын тооцоолох чадвар, онол, хэрэглээ хоорондын тэнцвэрийг хангахыг эрмэлзлээ. Хөнгөнөөс хүнд рүү эрэмбэлэгдсэн төрөл бүрийн дасгал бодлогууд нийт 1200 гаруй, бодолттой 375 гаруй жишээ бодлогууд багтжээ.