Энэ ном нийт 7 бүлэг 41 зүйлээс бүрдэх ба үүнд молекул физикийн хийн үндсэн хуулиуд, хийн генетик онол, термодинамикийн нэг, хоёрдугаар хууль, бодит хий, фазын хувиргал, шингэн, хатуу биеийн физик шинж чанар зэрэг агуулгын хүрээд онолын мэдлэг агуулсан байна.

  • Зохиогч: Шилагарди Г
  • Хэвлэлийн газар: Өвөр Монголын их сургуулийн хэвлэлийн хороо
  • Жил1995

Энэхүү бүтээлд монгол соёл иргэншлийн ялгаатай өвөрмөц чанар, эрхлэх аж ахуй, соёл сэтгэлгээний суурь хүчин зүйлсийг шинжлэхийн хамтаар монгол үндэсний ижилсэл-ондоошлын асуудалд анхаарал хандуулж, монголчуудын эрхлэх аж ахуй, байгаль, цаг уурын онцлог, соёл шүтлэг болон "Цагаан сар"-ын зан үйл цаашлаад "Наадам" хэмээх үндэсний их баяр цэнгүүн зэрэг соёлын шинэ зан үйлүүдээр дамжуулан монголчууд амьдралын үндсэн утга, үзэл суртлаа хэрхэн бүрдүүлж байгаа талаар авч үзжээ.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар: МУИС пресс
  • Жил2020

Зохиогч монголын бэлчээрийн мал аж ахуйн түүхийг арга зүйн талаас нь 1959 оноос өмнөх,1959-1990 он, 1990 оноос өнөөг хүртэл гэсэн гурван үед хуваажээ. Энэ бүтээлд бэлчээрийн мал бол газар шороо, бэлчээрийн ургамлаас хүний оролцоогүй ургаж төлжиж байдаг баялаг бөгөөд хүн түүнээс өөрсдөдөө хэрэгтэй бүтээгдэхүүн олзворлож хэрэглээ болгон хувиргагч гэсэн санааг гаргажээ.

  • Зохиогч: Шагдарсүрэн О
  • Хэвлэлийн газар: МУИС-ийн хэвлэх
  • Жил2005

Энэ ном онолын математик, хэрэглээний математик, хэрэглээний статистик, математикийн багш, физик, физик-математикийн мэргэжлийн оюутнуудад ашиглах зориулалттай сургалтын программд уялдуулан зохиогдсон сурах бичиг болно. Энэхүү бүтээлд тооны жишээг бодож үзүүлсний зэрэгцээ бүлэг бүрд бие даан гүйцэтгэх дасгал хавсаргасан байна.

  • Зохиогч: Чимэдцэрэн С., Батболд С
  • Хэвлэлийн газар: Бит Пресс
  • Жил2022

МУИС-ийн хөтөлбөрийн шинэчлэл ба сургалтын технологийн дэвшлийн зорилтод нийцүүлэн толилуулж буй энэхүү сурах бичгийн эхний хэсэгт олон хувьсагчийн функцийн дифференциал тооллын стандарт материалыг бүрэн дүүрэн багтаан оруулсан бөгөөд 2-р хэсэгт давхар интегралын байгууламж болон интегралын бусад хувилбаруудыг багтаасан ба мөн онолын материалыг бататгах түгээмэл хэв шинжийн, шилж сонгогдсон, сургамжтай жишээнүүдийг оруулж өгчээ.

  • Зохиогч: Даваадулам Ж
  • Хэвлэлийн газар: МУИС пресс
  • Жил2019

Энэ номыг математикийн I ангид үздэг "Олонлог ба логикийн элементүүд" хичээлийн гарын авлага болгох зорилгоор лекц, семинарын хичээлийн материалуудад тулгуурлан эмхэтгэн бичсэн. Номд олонлогийн чадал ба эрэмбийн тоонуудын тухай бүлэгт чухал чухал үндсэн теоремуудыг оруулсан. Математик логикийн хувьд түүний хэрэглээ болох талыг тодорхойлохыг голлон анхаарсан. Мөн хэллэгийн алгебр ба предикатын логикийн элементүүдээс мөн оруулсан байна.

  • Зохиогч: Мекей А
  • Хэвлэлийн газар: УДТДТМБ-ын хорооны хэвлэл
  • Жил1978

Энэ семинарын зөвлөмжид олонлогийн онол ба математик логикийн семинарын хичээлийн төлөвлөгөөтэй уялдуулан бодлогуудыг сонгон авч бичсэн. Уг номын гарчиг нь семинарын төлөвлөгөөний гарчигтай адил тул семинарын бодлого хайж олоход туслах болно. Мөн тэмдэглээ болон нэр томьёог сурах бичиг болог дээд алгебр, математик анализ зэрэг ерөнхий курсуудын номуудтай нийцүүлэн авсан байна.

  • Зохиогч: Мекей А., Энхболд П
  • Хэвлэлийн газар:
  • Жил1983

Энэхүү сурах бичиг нь ньютоны болон аналитик механикийн үндсийг агуулсан бөгөөд механикийн элементар зарчим, лагранжийн тэгшитгэл, бөөмсийн мөргөлдөөн, хатуу биеийн кинематик зэрэг онолын механикийн үндсэн ойлголтыг агуулсан байна. Мөн ихэнх бодого нь бодолттой, хялбар бодлого нь хариутай бичигдсэнээрээ улс болон олон улсын олимпиадад бэлтгэж байгаа сурагчид, оюутнуудад гарын авлага болохоор ач холбогдолтой болжээ.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар: Артсофт
  • Жил2016

Энэ бүтээлд математикийн ангид үзэх онолын физикийг механик, электродинамик гэсэн хоёр хэсэгт хуваан үзсэн. Лекцийг бэлтгэхдээ зөвлөлтийн онолын физикч эрдэмтдийн онолын физикийн ном сурах бичгийг өргөн хэрэглэсэн байна.

  • Зохиогч: Баваасан Ө., Улам-Оргих Д
  • Хэвлэлийн газар: Фото офсет хэвлэх
  • Жил1990

Энэ бүтээлд онолын физикийн лекцийн эмхэтгэл 1-ийн үргэлжлэл бөгөөд математикийн ангид үзэх онолын физикийг квант механик, статистик физик ба термодинамик гэсэн хоёр хэсэгт хуваан үзсэн. Лекцийг бэлтгэхдээ зөвлөлтийн онолын физикч эрдэмтдийн онолын физикийн ном сурах бичгийг өргөн хэрэглэсэн байна.

  • Зохиогч: Баваасан Ө., Улам-Оргих Д
  • Хэвлэлийн газар: Фото офсет хэвлэх
  • Жил1990

Номыг зохиохдоо органик химийн үндсэн асуудлын нэг болох орон зай ба электрон эффект, урвалын механизмын талаар зохих төвшинд анхаарч аль болохоор явцуу биш нийтлэг талыг нь түлхүү анхаарч багцлан тулгуур сурахын хэмжээнд зохиохыг хичээсэн байна. Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуулийн оюутанд зориулан эмхэтгэгдсэн боловч цаашдын ахисан түвшинд суралцагсад болон бүх шатны сургуулийн багш нарт нэгэн адил гарын авлага болж чадна.

  • Зохиогч: Жамбал Д
  • Хэвлэлийн газар:
  • Жил2005

Энэхүү бүтээлд Их дээд сургуулийн оюутан, багш нарт зориулсан химийн 1000 тест, хариулт багтсан байна.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар: Урлах эрдэм
  • Жил2000

Уг бүтээлд онол, практикийн ач холбогдол бүхий анхаарал татсан урвалыг тооцоот бодлогын хэлбэрт оруулахдаа эх бодис ба реагентийн орон зай ба электрон байгуулалтын онцлог, тэр нь урвалын төв болон явцад хэрхэн нөлөөлөх, урвалд орчны нөлөө, термодинамик боломж зэргийг буюу бодлогыг сонирхолтой хэлбэрт оруулах, түүгээр дамжуулан оюутанд бүтээлч мэдлэг өгөх, сэтгэлгээг хөгжүүлэх, туйлын зорилгоо хэрэгжүүлэхийн тулд бодлого бүхний стратеги, тактикийн талаар анхаарсан байна.

  • Зохиогч: Жамбал Д
  • Хэвлэлийн газар: МУИС-ийн хэвлэх
  • Жил2007

Энэхүү сурах бичгийг МУИС-ийн хими ба хими-технологийн ангийн үздэг "Полимерийн хими физик" курсийн программыг үндэс болгон зохиосон. Энэ ном нь хими, хими-биологи ба инженер технологийн салбарт суралцаж байгаа оюутнууд, бүх шатны сургуулийн химийн багш нар, полимер материал боловсруулдаг үйлдвэрүүдэд ажиллагсдад гарын авлага болж чадна.

  • Зохиогч: Жамбал Д
  • Хэвлэлийн газар: МУИС-ийн хэвлэх
  • Жил2011

Програмчлалд эхлэн суралцагчид зориулсан энэхүү бүтээлд мэдээллийн технологийн болон мэргэжлийн ангид үзэх Програмчлалын үндэс хичээлийн хүрээнд алгоритм ба тооллын системийн талаарх алгоритм, тооллын систем, компьютерын дүрслэл, програмчлах хэв маяг зэрэг сэдвүүдийг багтаасан байна.

  • Зохиогч: Пүрэв Ж
  • Хэвлэлийн газар: Хаан принтинг
  • Жил2010

Физикийн ангийн оюутнуудад зориулагдсан энэхүү унших бичигт МУИС-ийн сургалтанд олон жил хэрэглэгдэж ирсэн Л.Д.Ландау, Е.М.Лифшиц нарын “Статистическая физика”, Часть-1., Р.Кубогийн “Статистическая механика”., Ч.Киттелийн “Статистическая термодинамика” хэмээх 3 сурах бичгийн зарим хэсгээс оруулжээ. Статистик физикийн ойлголтуудыг бернуллын томъёо, биноман ба максвеллийн түгэлт, энтропи, гибссийн түгэлт, ферми ба бозе статистик мөн түүний зарим хэрэглээ, хатуу биеийн дулаан шинж, термодинамик хэмжигдэхүүний флуктуац ба корреляц, идеал биш систем, 2-р төрлийн фазын шилжилт гэсэн бүлгүүдэд хуваан авч үзжээ.

  • Зохиогч: Мөнхбаатар П
  • Хэвлэлийн газар: Артсофт
  • Жил2012

Энэ товхимол нь ФЭС-д сургалтад хэрэглэсээр ирсэн орос хэл дээр бичигдсэн, орчуулагдсан зарим сурах бичиг, гарын авлагаас түүвэрлэн эх хэлний утгачлан орчуулж эвлүүлсэн ба зарим газар монголчилсон байна.

  • Зохиогч: Очирбат Г
  • Хэвлэлийн газар: Артсофт
  • Жил2010

Толилуулан байгаа I дэвтэрт алгебр болон анализын тоон аргуудыг багтаан оруулсан ба II дугаар дэвтэрт тухайн уламжлалт дифференфиал тэгшитгэлийг ойролцоо бодох аргууд, ялгаварт схемийн тогтворжилт, нийлэлтийн онолыг багтаахаар төлөвлөв. Бүлэг бүрийг параграфуудад хуваан теорем, лемм, томьёог иш татахдаа бүлэг, параграф, дугаарыг заасан гурвалсан дугаар, бүлэг дотроо хоёрлосон дугаарыг хэрэглэсэн нь ашиглахад зохион байгуулалт сайтай болжээ.

  • Зохиогч: Жанлав Т
  • Хэвлэлийн газар: БСБ Сервис
  • Жил1995

Толилуулан байгаа II дэвтэр нь тухайн уламжлалт дифференциал тэгшитгэлийг ойролцоо бодох аргууд, ялгаварт схемийн тогтворжилт, нийлэлтийн онолд зориулагдсан. Уг номд ялгаварт схемийн үндсэн ойлголт, тодорхойлолтуудыг математик физикийн үндсэн тэгшитгэлүүдэд дээр дэлгэрэнгүй тайлбарласан. Энэ номоос тус бодлогыг бодох онолын аргууд, шинжлэх аргууд, алгоритмуудтай танилцах болно.

  • Зохиогч: Жанлав Т
  • Хэвлэлийн газар: Оргил тех
  • Жил1996

Бодлогын хураамжийг Т.Жанлав, Л.Өвгөн, Р.Ринчинбазар нарын бичсэн "Тооцон бодох математик" (I, II дэвтэр 1995, 1996) сурах бичгийн дагуу зохиосон бөгөөд бодлогуудыг сонгохдоо ойролцоо аргуудын нийлэлтийг туршилтаар харуулах, хооронд нь жиших, параметрээс хамаарсан тохиолдолд хамгийн үр ашигтай арга сонгохын чухлыг мэдүүлэх зорилготой байна.

  • Зохиогч: Жанлав Т., Ринчинбазар Р
  • Хэвлэлийн газар: Адмон
  • Жил1998
 <<    1  2  3  4    >>