Энэ ном нь их, дээд сургуулийн сурах бичгийн түвшинд ургамлын физиологийн хүрээн дэх мэдлэгийн одоогийн түвшний талаарх ерөнхий ойлголт өгөхийг зорьсон байна. Энэ бүтээлд ургамлын эсийн бүтэц, үүрэг ба үйл ажиллагааны зохицуулга, уургийн бионийлэгжил, удамшлын код, ургамалд ус шингэж зарцуулагдах горим, фотосинтез, гэрлийн ба харанхуй шатны урвалууд, C3, C4, CAM хэв шинж, фотосинтезийн экологи, эволюцын асуудлууд, амьсгал, эрдэс бодисын хооллолт, өсөлт ба хөгжилт, ургамлын хөдөлгөөн, гормон, цэцэглэлт, үр жимс боловсролт, эс эдийн үржин төлжих биотехнологийн үндэс, орчны зохимжгүй нөхцөлд ургамал тэсвэржих, стресс физиологи ба дасан зохицох чадвар, ургамал өөрийгөө хамгаалах хоёрдогч метаболизм, ургамлын аж ахуй зэрэг олон талын сэдвийг хамарчээ.

  • Зохиогч: Цэндээхүү Ц
  • Хэвлэлийн газар: Соёмбо принтинг
  • Жил2018

Энэ бүтээлд ургамлын анхдагч ба хоёрдогч метаболитуудыг чанарын ба тооны аргаар тодорхойлолт хийхэд хэрэглэх, биохимийн болон ялгаж салгах, тусгаарлах, гарган авах физик-химийн аргуудыг оруулахыг хичээв. Мөн ургамалд агуулагдах үндсэн ба нөөц бодис, биологийн идэвхт терлен, терпеноид, зүрхний гликозид, азот-агуулсан алкалоид, фенолт нэгдлүүд, фенолын гликозидүүдийн тухай, ургамлын биологийн идэвхт бодисыг тодорхойлох аргазүй, биохимийн процессын үе шат зэргийг багтаасан байна. Түүнчлэн ургамлын хими, биохимийн судалгааны аргазүйн үндэслэл, урвалжийн томьёог түлхүү оруулахыг хичээсэн байна.

  • Зохиогч: Сүхдолгор Ж
  • Хэвлэлийн газар: Мөнхийн үсэг
  • Жил2013

Их дээд сургууль, коллежид суралцаж байгаа оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн химийн багш нар, олимпиадад бэлтгэж буй сурагчдад зориулагдсан энэ ном нь тэнцвэр, химийн кинетик, электрохими гэсэн 3 бүлэгтэй бөгөөд дэд бүлэг бүрийн онолын мэдээллийн ард жишээ бодлогыг оруулж тайлбарласнаас гадна бие даан бодох жишээ бодлогуудыг багтаасан ба хавсралтанд физик хэмжигдэхүүн, тэдгээрийн нэгж, шаардлагатай лавлах хүснэгт, үелэх хүснэгтийг оруулжээ.

  • Зохиогч: Сарангэрэл Д
  • Хэвлэлийн газар: МУИС пресс
  • Жил2019

Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн механик, лабораторийн ажил, молекул физик, лабораторийн ажил, хатуу бие, атом, цөм, лабораторийн ажлын талаарх 50 гаруй өгүүллийг багтаасан байна.

  • Зохиогч: Дэмбэрэл Л
  • Хэвлэлийн газар: Бит пресс
  • Жил2012

Энэ сурах бичгийг их, дээд сургуулийн оюутан, багш, байгаль сонирхогч нарт зориулсан. Ном нь хөрсний амьтан судлал, хөрс ба түүний амьтдын экологийн бүлгүүд тэдгээрийн морфологи, физиологийн зохилдлогоо, хөрсний амьтдын ангилал зүйн бүлгүүдийн тухай өгүүлэх 5 бүлгээс бүрдэнэ.

  • Зохиогч: Улыкпан К., Айбек У
  • Хэвлэлийн газар: Мөнхийн үсэг
  • Жил2010

Энэхүү сурах бичигт аналитик геометр, шугаман алгебрын онолын элементүүдийг бүтэн хамруулахыг хичээсэн. Шугаман алгебрын үндсэн элементүүд нь математик анализ, түүний хэрэглээ, дифференциал тэгшитгэл гэх мэт математикийн олон салбарт өргөн хэрэглэгдэнэ. Аналитик геометрийг орчин үеийн түвшинд судлах нь матрицан алгебр, тодорхойлогчийн онолыг судлахгүйгээр судлах боломжгүй юм. Мөн шугаман алгебрын шугаман огторгуй, суурь, хэмжээ шугаман ба шугаман хамааралгүйн тухай гэх мэт ухагдахуунуудад аналитик геометрийн үндсэн ухагдахуунууд ашиглагдана.

  • Зохиогч: Дэнсмаа М
  • Хэвлэлийн газар: МУИС-ийн Хэвлэх үйлдвэр
  • Жил2009

Энэ гарын авлагыг их, дээд сургуульд математикч, математикийн багш мэргэжлээр суралцаж буй мэргэжлийн ангийн оюутнууд, дээд математикийн хичээл үзэж буй нийт оюутнууд ашиглаж болно. Номын хоёр хэсэг тус бүрийн онолын хэсгийг бүрдүүлэх бүх агуулгыг мэдлэгийн, харилцан холбоотой элементүүдийг хамтад нь нэгэн зэрэг авч үзэж тэдгээрийн дотоод, гадаад холбоонд тулгуурлан судлах зарчмаар багцан томсгосон цөөн тооны нэгжүүд болгон хуваасан байна.

  • Зохиогч: Далайжамц Ц., Доёд У
  • Хэвлэлийн газар: МУИС Хэвлэлийн товчоо
  • Жил1999

Энэ бүтээлээс та ургамал, амьтан, шавжийн тухай, орчны талаарх мэдээллийг дамжуулах бодисуудын оролцоотой явагдах харилцан үйлчлэлцэл, орчны бохирдолтой холбоотой гарах элдэв өөрчлөлт, тэнд явагдах биохимийн процессын тухай мэдлэг авах болно. Ном нь нийт 16 бүлэг хэсгээс бүрдэнэ.

  • Зохиогч: Баярмаа Ж., Пүрэв Д
  • Хэвлэлийн газар: Удам соёл
  • Жил2014

Энэхүү бүтээл зохиогчдын МУИС-ийн Биологи, Биотехнологийн Сургуулийг биотехнологич болон биохимич мэргэжлээр төгсөж байгаа оюутнуудад олон жил уншиж байгаа лекц, лабораторийн хичээл, судалгааны ажил дээр тулгуурлан 2003 онд бичсэн бүтээлийн 2 дахь хэвлэл юм. 1-р бүлэгт ферментийн молекулын бүтэц, үйлчлэлийн онол, 2-р бүлэгт үйлдвэрлэл болон ахуйн амьдралд өргөн хэрэглэгддэг нэлээд ферментийг хэрхэн ялган авч, ямар зорилгоор хэрэглэгддэгийг, 3-р бүлэгт хүнсний болон лабораторийн оношилгоонд хэрэглэгддэг зарим ферментийн идэвхийг тодорхойлох, тэдгээрийг ялгах болон хэрэглэх арга зүй, зарим урвалжууд бэлдэх зааврыг оруулсан.

  • Зохиогч: Пүрэв Д., Баярмаа Ж
  • Хэвлэлийн газар: Удам соёл
  • Жил2012
 <<    1  2  3  4  >  >>