Хүний нөөцийн менежмент
Сурах бичиг
-
Зохиогч:
Цэцэгмаа Ц
- Хэвлэлийн газар:Уран өнгө
- Хэвлэгдсэн он2014
Энэхүү гурав дахь хэвлэлийг өмнөхтэйгээ харьцуулахад аль болох сүүлийн үеийн шинэлэг хандлага, арга техник, практик жишээгээр баяжуулахыг хичээсэн болно. Тухайлбал: хүний нөөцийн менежментийн шинэ хандлага ба сорилтууд, хүний нөөцийн бүрдүүлэлт ба сургалтын үнэлгээний хэсэгт үр ашгийн тооцоолол хийх олон улсын аргачлалууд болоод хүний нөөцийн мэдээллийн системийн практик хэрэглээний хэсэгт Ай Ти Зон ХХК-ийн “Green HR” хүний нөөцийн мэдээллийн системийн дэлгэрэнгүй танилцуулгыг шинээр оруулсан ба “Хүний нөөцийн талаарх мэдээ, мэдээлэл” булангийн мэдээллийг 80 хувийг шинэчиллээ. Энэхүү сурах бичиг нь их, дээд сургуулийн багш, судлаачид, магистрантууд, ахлах ангийн оюутнууд болон байгууллагын бүх шатны менежерүүд, хүний нөөцийн удирдлагын асуудлыг сонирхож буй хүмүүст хүнийг удирдах, хөгжүүлэх талаар тодорхой мэдлэг олж авах, ур чадвар эзэмших үйл ажиллагаанд нь онол, арга зүйн лавлагаа болгон ашиглахад зориулагдсан болно.
Унших
0 сэтгэгдэл байна
Сэтгэгдэл алга байна.