book

Эрдмийн бүтээл 40 жилд /1964-2004 он/

Монгол, орос, англи хэлээр

дундаж үнэлгээ: 0.0
  • Зохиогч:
    Сэнгэдорж Т
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он2004

Хууль зүйн шинжлэх ухааны доктор профессор, академич Т.Сэнгэдоржийн эрдмийн бүтээлийн лавламжийг хэвлүүлж байна. Т.Сэнгэдоржийн эрдэм шинжилгээний авьяас бүр оюутан байх цагаас нь эхлэн мэдэгдэж байсан юм. Эрхүүгийн Улсын Их Сургуулийн Хууль зүйн факультетад сурч байхдаа “Оюутны Эрдэм Шинжилгээний Нийгэмлэг”-т элсэж, 3-р курст ороод “Иркутский Университет” сонинд 1964 онд анхныхаа өгүүллийг хэвлүүлжээ. Дараа нь манай ард түмний эрх чөлөө, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон “Соёмбо” тэмдгийн асуудлыг судалж, нэрт эрдэмтэн Ц.Дамдинсүрэн, Б.Ринчен нарын энэ талаарх үзэл бодлыг харьцуулан үзэж, МУИС-ийн Нийгмийн Ухааны факультетын эрдэм шинжилгээний ээлжит бага хуралд” илтгэл тавьж, тэргүүн байранд шалгарч байв. Түүний “Соёмбо” нэртэй өгүүлэл) “Шинжлэх ухаан, амьдрал” (1966, №З) сэтгүүлд хэвлэгдсэн юм. Т.Сэнгэдоржийн эрдэм шинжилгээний болон багшлах ажилд өсөх ирээдүйтэй гэж таамаглан хуулийн салбарт мэргэжлийн багшаар авах саналыг МУИС-ийн захиргаанд тавьсныг ёсоор болгож сургууль төгсмөгцөө багш болж 40 шахам жил багшлах болон эрдэм шинжилгээний ажлыг тасралтгүй хийж иржээ.

Унших

Номын нэр Эрдмийн бүтээл 40 жилд /1964-2004 он/
Зохиогч Сэнгэдорж Т
Материалын төрөл Эрдэм шинжилгээний ажлын эмхэтгэл
ISBN
Хуудасны тоо 66
Хэвлэгдсэн он 2004
Хэвлэгдсэн газар УБ
Хэвлэлийн газар МУИС-ийн хэвлэх
Уншигдсан тоо 60
Ерөнхий анги Шинжлэх ухаан судлал
Дэд анги Шинжлэх ухаан судлал ерөнхий агуулгатай
0 сэтгэгдэл байна
  1. Сэтгэгдэл алга байна.

    Өөрийн эрхээр нэвтэрч сэтгэгдлээ нийтэлнэ үү.