book

Багийн өнгөрсөн одоо ирээдүй

Монгол улсын төрийн байгууламжийн язгуур нэгж, түүний удирдлага

дундаж үнэлгээ: 0.0
  • Зохиогч:
    Чимид Б
  • Хэвлэлийн газар:Интерпресс
  • Хэвлэгдсэн он2002

Номын тэргүүн бүлэгт Монгол Улсын төрийн байгууламж, аймаг, сум, баг буюу нийслэл, дүүрэг, хороо гэх засаг захиргаа-нутаг дэвсгэрийн бүх шатны нэгж, тэдгээрийн удирдлагын талаарх шинэ Үндсэн хуулийн үзэл баримтлал үндэслэл, заалтыг төрийн эрх зүйн онолын үүднээс тайлбарлаж түүгээрээ дараа дараачийн бүлэг зүйлд хөндсөн асуудлын учрыг тайлах учиг нь болохуйц онол арга зүйн үндэс, олон орны нийтлэг жишгийг илэрхийлэхийг хичээсэн юм. Хоёрдугаар бүлэгт олон зууны угшилтай, монгол түмний үнэт зүйл болсон дотоод нэгжийн үүслийг, төрт ёсны түүхэн уламжлалын үүднээс хураангуйлан илэрхийлж 1921 оноос хойш буюу улс орныхоо шинэхэн түүхийн үед багийн талаар засаг төрөөс явуулсан бодлого, авсан арга хэмжээний оносон, алдсаны сургамжийг хууль зүйн зохих эх сурвалжаар нотлон харуулахыг оролдсон. Багийн өнөө ирээдүйн тухай асуудал эл номын сүүлчийн хоёр бүлт авч үзсэн. Монгол оронд 1990-ээд оноос үүсэж үргэлжилсэн ардчилсан шинэтгэлийн явцад түүхэн уламжлалт багийг сэргээн байгуулсан үндэс шалтгаан, үйл явц, анхны үр дүн, ач холбогдлыг гуравдугаар бүлэгт тодорхойлж, нэгэнт эхэлсэн шинэтгэлийг ардчилсан Үндсэн хуулийнхаа үзэл баримтлалын гүн агуулга, өндөр түвшинд хүртэл гүнзгийрүүлж эгэл олны хэвшил дадал болгох тулгамдсан хэрэгцээ, гол арга замыг аль болохоор илэрхийлэхэд номын сүүлчийн бүлэгт өгүүлэв.

Унших

Номын нэр Багийн өнгөрсөн одоо ирээдүй
Зохиогч Чимид Б
Материалын төрөл Нэг сэдэвт бүтээл
ISBN 99929-2-149-8
Хуудасны тоо 185
Хэвлэгдсэн он 2002
Хэвлэгдсэн газар УБ
Хэвлэлийн газар Интерпресс
Уншигдсан тоо 44
Ерөнхий анги Төр эрх, хууль цаазын шинжлэх ухаан
Дэд анги Үндсэн хууль
0 сэтгэгдэл байна
  1. Сэтгэгдэл алга байна.

    Өөрийн эрхээр нэвтэрч сэтгэгдлээ нийтэлнэ үү.