book

Хятадын Шанхай хот

дундаж үнэлгээ: 0.0
  • Зохиогч:
    Дэлгэрмаа Б
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2006

Зохиогч нь Шанхай хотод хэд хэдэн удаа (2000, 2002, 2003 онд) очсон бөгөөд тэнд байхдаа үзсэн харсан зүйл, бичсэн тэмдэглэлээ ашиглан, Шанхайн тухай гадаад хэл дээрх "хэдэн номуудыг уншиж судалсны үндсэн дээр уг номыг бичсэн. Шанхай хотын тухай баримтуудыг Хятадын профессор Хан Рунлианы 2005 онд бичсэн “Guide to Shanghai” ном (англи хэл дээр), Сун Цаогийн “ХХ зууны Шанхай” (хятад хэл дээр) номуудаас авч хэрэглэв. Мөн Монгол-Хятадын хамтарсан “DCS” компанийн гүйцэтгэх захирал, дүү Б.Дэлгэрбат, дүү Б.Дэлгэрбаяр нарын 2003, 2004, 2005 онд Шанхайд хийсэн видео бичлэг, “фото зураг, хувийн тэмдэглэл болон Шанхай хотын иргэн Цэнгүний (Чэн Ши Чин) ярианд тулгуурлан номыг бичсэн болно. Орчин үеийн соёлт хот Шанхайн тухай энэ номд өгүүлнэ. Шанхайн Ази, Европын архитектур хосолсон байшин барилгууд, Хятадын нийгэм, түүх соёлын дурсгалт газрууд, Шанхай хотын түүх, Хятадын эртний сүм хийдүүд, орчин үеийн тэнгэр баганадсан өндөр барилгууд, Шанхайгаас төрж гарсан алдарт хүмүүсийн тухай энд яригдана.

Унших

Номын нэр Хятадын Шанхай хот
Зохиогч Дэлгэрмаа Б
Материалын төрөл Баримт бичгийн эмхэтгэл
ISBN
Хуудасны тоо 142
Хэвлэгдсэн он 2006
Хэвлэгдсэн газар УБ
Хэвлэлийн газар Адмон
Уншигдсан тоо 38
Ерөнхий анги Түүхийн шинжлэх ухаан
Дэд анги Азийн түүх
0 сэтгэгдэл байна
  1. Сэтгэгдэл алга байна.

    Өөрийн эрхээр нэвтэрч сэтгэгдлээ нийтэлнэ үү.