book

Хүннү гүрэн болон Монголын нэгдсэн төр, дараа үеийн хууль цааз, заншлын хэм хэмжээг харьцуулан судалсан нь

МЭӨ 209-МЭ XIII-XX зуун

дундаж үнэлгээ: 0.0
  • Зохиогч:
    Баярхүү Г
  • Хэвлэлийн газар:Арилдал хэвлэлийн үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2011

Манай улсын хууль зүйн онол, түүхийн суурь асуудлын нэг болсон Монголын эрх зүйн түүхэн уламжлал, шинэчлэлийн харьцааны асуудлыг авч үзсэнээр, монголчуудын төр, ёс, хууль дээдлэх үзэл шинэчлэгдэх явцад хууль цааз, заншлын хэм хэмжээний уламжлалыг өөрийн орны өвөрмөц нөхцөл байдалд тулгуурлан хөгжүүлэх Монголын хууль зүйн шинжлэх ухааны нэг гол зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм. Чухам иймээс зохиогч монголын хууль цааз, заншлын асуудлыг сонгож Хүннү гүрэн болон Монголын нэгдсэн төр үүний дараах үеийн нийгмийн улс төрийн болон эрх зүйн системийг хамарч байгаа ч зөвхөн хууль цааз, зан заншлын хэм хэмжээний эх сурвалж болох гол хуулиудад задлан шинжилгээ хийж нэгтгэн дүгнэхийг зорьсон байна. Нэгдсэн төрийн үеийн феодалын эрх зүйн асуудлыг хөгжлийн явцад нь авч үзэн, түүний хууль, цааз, зан заншлын хэм хэмжээний бүтэц, шинж чанар, агуулга, онцлогийг судлан улмаар төр эрх зүйн онол, түүхийн үүднээс үнэлэлт дүгнэлт өгснөөр онцлог болсон байна.

Унших

Номын нэр Хүннү гүрэн болон Монголын нэгдсэн төр, дараа үеийн хууль цааз, заншлын хэм хэмжээг харьцуулан судалсан нь
Зохиогч Баярхүү Г
Материалын төрөл Нэг сэдэвт бүтээл
ISBN 978-99962-884-9-4
Хуудасны тоо 319
Хэвлэгдсэн он 2011
Хэвлэгдсэн газар УБ
Хэвлэлийн газар Арилдал хэвлэлийн үйлдвэр
Уншигдсан тоо 85
Ерөнхий анги Төр эрх, хууль цаазын шинжлэх ухаан
Дэд анги Төр эрхийн түүх
0 сэтгэгдэл байна
  1. Сэтгэгдэл алга байна.

    Өөрийн эрхээр нэвтэрч сэтгэгдлээ нийтэлнэ үү.