Орчин үеийн Монгол дахь түүхийн бүтээлүүдэд болон түүхэн романуудад Өндөр Гэгээн Занабазарт өгсөн үнэлгээнд холбогдох философи тайлбар
-
Зохиогч:
Гомбосүрэн Ц., Дагзмаа Б
- Хэвлэлийн газар:Артсофт
- Хэвлэгдсэн он2016
Уг бүтээл нь түүхийн мэдлэгийн талаарх философи үнэлэмжийн хэв маягууд, Өндөр Гэгээн Занабазарын гадаад бодлого, үйл ажиллагаанд орчин үеийн Монголын түүхчид өгдөг үнэлгээ, Монгол романууд дахь Өндөр Гэгээн Занабазарын дүр, Монголын түүхийн мэдлэгийн агуулгад постструктуралист, постмодернист тайлбар өгөх нь зэрэг агуулгыг багтаасан. Түүхэн баримт, үйл явдлын тухай, түүний дотор түүхэн бие хүний амьдрал, үйл ажиллагааны тухай мэдлэгийн агуулга нь баттай үнэн байх болоцоо хязгаарлагдмал байдгийг Өндөр гэгээн Занабазарын талаарх түүхийн судалгааны янз бүрийн тайлбарт болон түүхэн романууд дахь өөр өөр үнэлгээнд тулгуурлан орчин үеийн философийн зарим үндэслэлийн үүднээс товч илэрхийлжээ.
Унших
0 сэтгэгдэл байна
Сэтгэгдэл алга байна.