Байгууллага хоорондын харилцааны маркетинг
Судалгаа, төлөвлөлт, хэрэгжүүлэлт, хяналт
-
Зохиогч:
Отгонсүрэн Я
- Хэвлэлийн газар:Адмон
- Хэвлэгдсэн он2012
Энэ сурах бичгийг уншиж судалснаар маркетингийн ерөнхий мэдлэгээ өргөжүүлэхийн зэрэгцээ байгууллагын нэгдмэл харилцааны олон чухал асуудлыг шийдэх гарцыг олж чадна. Уг номд зах зээлийн үндсэн бүрэлдэхүүн болох үйлдвэрлэгч, зуучлагч, засгийн газар ба ашгийн бус газрын маркетингийн онцлог, байгууллага-худалдан авагчийн зан төлөв, худалдан авах шийдвэр гаргах онцлог болон тэдгээрт нөлөөлөх хүчин зүйлийн хамаарал, байгууллагын зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах зүй тогтол, зах зээлийн хэсэгчлэл хийх, зорилтот хэрэглэгчийг сонгох ба бүтээгдэхүүн, үйлчилгээг хоногшуулах стратеги, тактикийн асуудлуудыг гүнзгий судлан авч үзсэн ба бизнесийн харилцааны маркетингийн үйл ажиллагааны практик удирдамж, арга зүйн зөвлөмжийг боловсруулсан байна.
Унших
0 сэтгэгдэл байна
Сэтгэгдэл алга байна.