book

Байгалийн философийн математикийн эхлэл

Шинжлэх ухааны сонгодог бүтээл:

Б. 1: Биеийн хөдөлгөөний тухай

дундаж үнэлгээ: 0.0

Тус ботид масс, хүч, инерци (материйн төрөлхийн хүч), импульс зэрэг физикийн үндсэн ойлголт, ажиглагчийн байрлал хурднаас үл хамаарах орон хугацааны үнэмлэхүй шинж чанарт тодорхойлолт өгч, өмнөх үеийн хөдөлгөх хүчнээс биеийн хурд хамаардаг тухай үзлийг залруулж, харин хурдатгал хамаардаг болохыг тогтоож, алдарт гурван хуулиа томьёолж, хөдөлгөөний ерөнхий тэгшитгэлийг бичжээ. Масс нь инерцийн ч таталцлын ч шинж чанар гэдэг ойлголтыг физикт оруулж, дурын төвлөрсөн хүчний орон дахь хөдөлгөөнийг тодорхойлсон байна. Таталцлын хуулийг томьёолж, Кеплерийн бүх хуулийн математик гаргалгааг хийж, гипербол болон парабол тойрог замаар өргөтгөж, гуравдугаар хуулийг хоёр биеийн массыг тооцон ерөнхий байдлаар гаргажээ. Бөмбөрцөг ба бусад төрлийн сунгасан биесийн ба төгсгөлгүй бага хэмжигдэхүүний ойлголтыг хэрэглэжээ.

Унших

Номын нэр Байгалийн философийн математикийн эхлэл
Зохиогч Ньютон Исаак
Материалын төрөл Нэг сэдэвт бүтээл
ISBN 978-9919-23-058-6
Хуудасны тоо 453
Хэвлэгдсэн он 2020
Хэвлэгдсэн газар УБ
Хэвлэлийн газар Соёмбо
Уншигдсан тоо 46
Ерөнхий анги Байгалийн шинжлэх ухаан
Дэд анги Физик
0 сэтгэгдэл байна
  1. Сэтгэгдэл алга байна.

    Өөрийн эрхээр нэвтэрч сэтгэгдлээ нийтэлнэ үү.