Ерөнхий микробиологи
-
Зохиогч:
Даваадорж Б
- Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
- Хэвлэгдсэн он2024
Сурах бичгийн зорилго нь бичил биетэнд ямар организмууд хамаарагдах, тэдгээрийг хэрхэн ангилах, тэдний химийн найрлага, бүтэц байгууламж, амьдралын үйл ажиллагаа, хоол тэжээлийн хэрэгцээ шаардлага, эсэд явагдах энергийн болон нөхөн сэлбэх солилцоо, үржил, удамших хувьсах зүй тогтлын онолын суурь зарчмыг энгийн үгээр тайлбарлахад чиглэгдсэн болно. Үүний зэрэгцээ мөн бичил биетнийг хянах аргууд, амьд системийн оршин тогтноход микробын гүйцэтгэх үүргийн талаар ойлголтыг өгнө. Сурах бичигт хүрээлэн буй байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг (хөрс, ус, бодисын эргэлт г.м) хангахад бичил биетний гүйцэтгэх үүрэг, хүнс, анагаах ухаан, биохими, эм бэлдмэл гарган авах болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд тэднийг ашиглах асуудалд анхаарал хандуулсан юм. Ном нь 12 бүлэг, 300 гаруй бүдүүвч зурагтай ба заавал мэдэж байвал зохих үндсэн ойлголтыг "товч ойлголт", "түлхүүр нэр томъёо" байдлаар бүлэг тус бүрт эмхэтгэн оруулсан байна.
Унших
0 сэтгэгдэл байна
Сэтгэгдэл алга байна.