Хуульч мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа оюутан сурагчид, хөдөлмөрийн харилцаанд оролцогсод, хөдөлмөрийн эрх зүйг сонирхон судлагсдад хөдөлмөрийн эрх зүйн эх сурвалж болон хэм хэмжээний актуудыг үндэслэлтэй хэрэглэх дадал зүй эзэмшүүлэх, хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй маргаантай хэрэгт хууль зүйн зөвлөгөө өгөх чадвартай болгох, хууль зүйн сургалтанд ашиглах зорилгоор “Хөдөлмөрийн эрх зүйн бодлого, тестүүд” номыг уншигч олондоо толилуулж байна. Сэдэв бүрт хамаарах бодлогоос гадна Хөдөлмөрийн эрх зүйн бүх сэдвийг хамарсан мэдлэг шалгах 100 тестийг оруулсан байна.