Нийгэм дэх гэмт хэргийн шинж чанарыг судалдаг олон онолууд бий. Энэхүү бүтээлд тэрхүү онолуудын харьцуулалт, ялгааг гаргаж, хууль бус үйлдлийн үндэс болоод түүнээс олон нийт урьдчилан сэргийлэх, хариуцлага хүлээлгэх асуудалд хэрхэн анхаарах талаар тусгасны дээр өнөөгийн нийгмийн сэтгэлгээнд гарч буй олон сөрөг өөрчлөлт, тэдгээрийн шалтгааныг судлах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нөхцөл болж өгдөг төдийгүй хувь хүний харгис хэрцгий, сувдаг шунахай зан төлөв байдал, нийгмийн дундах ажилгүйдэл, ядуурал, архидалт, хүчирхийлэл, ялгаварлах үзэл гэх зэрэг гэмт хэргийн шалтгааныг судлах талаар тусгажээ.
Энэ эмхэтгэлд Монгол улсын Их хурлын сонгуулийг зохион байгуулахтай холбогдох хууль, тогтоол, шийдвэр, журмуудыг багтаажээ.
Энэхүү гарын авлага нь иргэд хувьдаа тулгарсан болон төрийн бодлогын асуудлаар байгууллагуудад хандан өргөдөл, гомдол гаргах, түүнийг хүлээн авах, шийдвэрлэх үйл явцын талаар иж бүрэн мэдээллийг хялбаршуулсан хэлбэрээр хүргэж, энэ талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар нийгмийн амьдралын үйл явцад иргэдийн идэвхтэй оролцоог сайжруулах зорилготой юм. Мөн өргөдөл гомдол шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомж, холбогдох байгууллагын тогтоол, шийдвэр, дүрэм, журам зэрэг материалыг хавсарган оруулсан байна.
Гарын авлагад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шатуудад байцаалт явуулах онцлог талуудыг дэлгэрэнгүй тусгахыг хичээсэн. Сургалтад ашиглахад дөхөмтэйг бодолцон байцаалтын нийтлэг шинжүүд, шүүхийн өмнөх шатны болон шүүхийн шатны байцаалт гэж ангилан тус бүрд нь аргачилсан тайлбар хийжээ.
Энэхүү эрдэм шинжилгээний сэтгүүлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн сэтгүүл зүйн деонтологийн онол, практикийн асуудлууд, монголчуудын экологийн сэтгэлгээний уламжлал ба сэтгүүл зүй, монголын улс төрийн сэтгүүл зүйн онцлог, тулгамдсан асуудлууд болон Юань улсын судар сонины мэдээний дурсгал зэрэг асуудлын талаарх 20 орчим өгүүллийг багтаасан байна.
“Сонины дизайн” номын онцлог нь уламжлалт сурах бичгийн хэлбэр, хайрцагт үл баригдан харьцангуй чөлөөт хэлбэрийг эрхэмлэсэн байх боловч өгүүлэн буй сэдвийнхээ судлагдахууны үндэс, гол зарчим, зохиомжийн онцлог, суурь ойлголт, үүрэг зорилгыг өнөөгийн хэрэглээний түвшинтэй уялдууланавч үзсэн нь шинэлэг болжээ.
Доктор Б.Болд-Эрдэнийн бичсэн энэ бүтээл нь реклам, түүний дотор ОНМХ-ийн зар сурталчилгааны талаарх анхны сурах бичиг бөгөөд Рекламын харилцааны хэрэглэгчид, Рекламын харилцааны мэдээлэгч, Рекламын суваг, харилцааны сэдэв агуулга, тэмдэгтийн тогтолцоо гэсэн үндсэн бүлэгт багтаан рекламын харилцааны онол, практикийн асуудлуудыг тодорхой жишээ баримтад тулгуурлан тусгажээ. Зохиогч уг бүтээлдээ реклам сурталчилгаанд өргөн хэрэглэдэг Юнгийн онол, Маслоугийн онол, Селф- Концепцийн онол, Курт Левиний сэтгэл зүйн орчны онол, Осгуудын онол, Фестингерийн онол, Феминизмийн онол, Фрейд, Неофрейдийн онол, Психоанализийн онол, Хорнейн онол, Эриксоны онол, Ризманы онол, Ангиллын онол, Зан чанарын онол, Санаа зорилгын онол, Шинж тэмдэгийн онол, Дахин тодотгохын онол, Үнэлэлт дүгнэлтийн онол, Үйл байдлын үнэлэлтийн онол, Оюун дүгнэлтийн учир шалтгааны онол, Харьцаа дүгнэлтийн онол, Адилсалын онол, Бэлгийн хөгжлийн онол, Харилцааны үйл явцын онол, Зохион байгуулалтын онол, Эерэг тааламжийн онолуудыг тайлбарласан байна.