Уг номонд нийт 73 улс үндэстнийг хамруулсан бөгөөд тэдгээр хүмүүсийн онцлог шинж болон мэндлэх хүндлэх ёс, нэрийн хуудас солилцох, хооллох соёл, бэлэг солилцох уламжлал, хувцаслалт, үгэн ба үгэн бус харилцааны хэлбэр, ажил хэргийн уулзалт, хэлэлцээрийн ёс журам, олон улсын утсан харилцааны ёс зүй, дуут мэссэж, автомат хариулагч ба факс хэрэглэх соёл, и-мэйл бичих соёл гэх зэрэг албан ба албан бус харилцаанд баримтлах соёл болон гадаад оронд явахад эмэгтэйчүүд юу анхаарах асуудлуудын талаар зөвлөсөн байна.
Энэхүү номыг их сургуулийн хуулийн ангийн оюутнууд болон нийгмийн хангамж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ажилтнуудад зориулсан бөгөөд 2 хэсэг 12 бүлэгтэй. Ерөнхий ангид: БНМАУ-ын нийгмийн хангамжийн эрх зүйн ойлголт, систем, нийгмийн хангамжийн эрх зүйн үндсэн зарчим, эх сурвалж, түүхэн хөгжил, нийгмийн халамжийн эрх зүйн харилцааны тухай. Тусгай ангид: ажилласан хугацаа, өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэврийг бодох, олгох журам, нийгмийн халамжийн тэтгэмж, үйлчилгээ, эмнэлгийн тусламжийн тухай өгүүлсэн байна.
Энэ номд БНМАУ-ын соёлын хувьсгалын түүхэн туршлага, ач холбогдлын тухай асуудлыг хөндөхийн хамт тус оронд социализмыг байгуулж дуусгах үеийн соёлын байгуулалтын зарим асуудал, тухайлбал хөдөлмөрчдийн ерөнхий боловсролын төвшний дээшлэлт, мэргэжлийн боловсролын хөгжилт, социалист байгуулалтад шинжлэх ухааны гүйцэтгэх үүргийн өсөлт, хөдөлмөрчдийн оюуны амьдралд, уран сайхны соёлын гүйцэтгэж буй үүргийн дээшлэлт, үзэл суртал, улс төрийн хүмүүжлийн ажлын хөгжлийн түүхэн үйл явцын ерөнхий тоймыг гаргах оролдлого хийж, МАХН-ын XIX их хурлаас социалист соёлыг цаашид хөгжүүлэх талаар дэвшүүлсэн зорилтыг тайлбарлахад анхаарал тавьсан болно.
Энэхүү бяцхан товхимолд харвуул тэмцээний нэн эртний төрлүүд, түүний үүсэл хувьслыг улируулан бичихийг оролдсон. Сур харвааг судалсан ихэнх хүмүүс их төлөв халх сурын харваанд тулгуурлан бичсэн учир энэ товхимолд түүнийг орхиж, орчинд үед нэлээд дэлгэрч байгаа буриад, урианхай сур харвах горим, монголчуудын нум сум эрхэмлэх ёсноос бага зүйлийг бас оруулсан.
Энэхүү гарын авлага нь "Гэр бүлийн эрх зүй" хичээлийн хөтөлбөрийн агуулгад багтсан үндсэн асуудлуудын хүрээг хамарч, оюутнуудад "мэдлэг + чадвар + хандлага"-ыг цогц эзэмшүүлэх үр дүнд чиглэсэн сургалтын зорилгыг агуулсан. Энэ үүднээс гэр бүлийн эрх зүйн асуудлыг бүлэг, сэдэв, дэд сэдвээр системчлэн авч үзэж, сэдэв бүрийн хүрээнд нэр томьёоны тайлбар, агуулга, бататгах хэсэг /хяналтын асуулт, сорил, бодлого, даалгавар, дасгал/-г агуулсан.
Энэ бүтээл нь Монголын Нотариачдын Танхимын 20 жилийн ойд зориулан гаргасан цувралын тэргүүн дэвтэр юм. Уг эмхэтгэлд Монголын нотариатчдын танхимын түүхэн хөгжлийн талаарх дурсамж эргэцүүлэл, онч мэргэн үгс, бүтээлийн жагсаалт, Монголын Нотариатчдын танхимын нотариатчдын утасны жагсаалт, танин мэдэхүйн агуулгыг тусгасан байна.
Уг бүтээл нь хүнсний аюулгүй байдлын холбогдолтой анхны ном зүйн судалгаа юм. Номд 1995 оноос хойших 2007 оны 04 дүгээр сарын 1-ний байдлаар хэвлэгдсэн бүтээл (ном, товхимол, эмхэтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, диссертаци), олон улсын байгууллагуудаас явуулсан төслийн тайлан, зөвлөмж, Монгол Улсын хууль, эрх зүйн бусад баримт бичгүүд (дүрэм, журам, стандарт), хөтөлбөр, бодлого зэргийг хамруулсан байна. Ном зүйд 155 эрдэмтэн, судлаачийн 253 бүтээлийн бүтэц, агуулга, Монгол улсын хууль-19, УИХ, Засгийн газрын болон төрийн захиргааны төв байгууллагын баталсан хөтөлбөр, бодлого-15, журам, дүрэм, заавар-23, стандартчиллын тогтолцоотой холбогдолтой олон улсын хэлэлцээр-4, үндэсний стандарт зэргийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн "Олон улсын аюулгүй байдал ба азийн зүрхэн газар" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүдийг багтаасан байна.
Энэхүү сэтгүүлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн газар ашиглалт-хөдөөгийн хөгжлийн чиг хандлага, газарзүйн зарим асуудлуудын талаарх 20 гаруй өгүүллийг багтаасан байна.
This annual Journal of International Relations is an official journal of the School of International Relations and Public Administration, National University of Mongolia that has been published since 1996 as “Altan argamj” and since 2002 as "International Relations". It is published twice a year. This edition covers issues related to Diplomacy, international relations in an Era of Globalization, regional cooperation, history.