Нүүр   > Хайлтын утга:   au:Авирмэд Э
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 4 бичлэг олдлоо.

Filter

Доктор Э.Авирмэд Монгол орны янз бүрийн бүс нутагт орших 300 орчим агуйд газарзүй, геологийн талын ажиглалт хийж тэдгээрийн тус бүрийн өвөрмөц тогтоц, гарал үүслийг тодорхойлон тогтоож, олон улсад мөрдөгддөг зарчмын үүднээс ангилалыг нь боловсруулан энэхүү бүтээлдээ тусгажээ.

  • Зохиогч:Авирмэд Э
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2013

Газарзүйн хүрээлэнгийн физик газарзүйн секторын эрдэм шинжилгээний ахлах ажилтан Доктор (Ph.D) Э.Авирмэд түүний баг хамт олон "Талын агуйг судлах" ажлын хүрээнд дөрвөн улирлалын судалгааг хийсний дүнд агуйн уур амьсгалын хувьсал, өөрчлөлт, агуйн морфологи, морфометр, мөсөн бүрдэл, ус болон рекреацийн нөөцийн судалгаа хийж цаашид агуйг урт удаан хугацаанд ашиглахтай холбоотой ан цавын бэхэлгээ, ус оруулахгүй байх хамгаалалт, үерийн далан, эвдрэл нуралтаас хамгаалах зөвлөмж, аюулгүй ажиллагааны журам зэргийг боловсруулан тусгасан байна.

  • Зохиогч:Авирмэд Э
  • Хэвлэлийн газар:Бемби сан
  • Хэвлэгдсэн он2011

Энэ ном нь үндсэн 7 бүлэг 35 дэд бүлгээс бүрдэнэ. Олон улсын агуйн судалгааны өнөөгийн түвшин болон монгол оронд хийсэн агуйн судалгааны тойм, мөн агуйн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах асуудлыг хөндөхийн зэрэгцээ агуйн аялал жуулчлал, агуйн спортыг хөгжүүлэхэд агуйн судалгаа чухал ач холбогдолтой болохыг харуулжээ.

  • Зохиогч:Авирмэд Э
  • Хэвлэлийн газар:Намнан хэвлэл
  • Хэвлэгдсэн он2020

Монгол орны агуй ном нь үндсэн 6 бүлэг 13 дэд бүлгээс бүрдэнэ. Номын I бүлэгт олон улсын агуйн судалгааны өнөөгийн түвшин болон монгол оронд хийсэн агуйн судалгааны тойм, II бүлэгт Монгол орны агуй үүсэн бий болоход гол хүчин зүйл болох геологийн тогтоц ,эрдэс чулуулгийн тархалтын зүй тогтол,nуур амьсгалын нөхцөл, байгалийн бусад хүчин зүйлийг нэлээд дэлгэрэнгүй оруулав. III бүлэгт Газрын доорх хөндийн ангилалд тулгуурлан монгол орны байгалийн гаралтай агуйнуудыг гарал үүслээр нь карстын, элэгдэл эвдрэлийн, галт уулын гаралтай агуй гэж ангилан оруулав. IV бүлэгт Агуйн морфологи, уур амьсгал, ус зүй, шим ертөнцийн тухай, V бүлэгт агуйг үүсгэдэг хурдас чулуулаг, агуйн тархалтын онцлогтой уялдуулан агуйн мужлалыг боловсруулан 8 муж 5 дэд мужийг ялган тогтоож, томоохон агуйнуудын тодорхойлолтыг оруулсан. VI бүлэгт Монгол орны агуйн нөөц баялаг, агуйн рекреацийн нөөцийн үнэлгээг хийж агуйг хамгаалах асуудлыг голлон оруулав.

  • Зохиогч:Авирмэд Э
  • Хэвлэлийн газар:Бемби сан
  • Хэвлэгдсэн он2008