Энэхүү сурах бичигт татварын түүхэн хөгжил, онолын үзэл баримтлал, үндсэн ойлголт, төрөл, бүтэц, үүрэг, бодлогод хандах хандлага, менежмент, эрх зүй, алба, албаны үйл ажиллагааны хүрээ, олон улсын татвар гэсэн өргөн ойлголтыг авч үзсэнээрээ онцлог бөгөөд татварын мэргэшсэн зөвлөх болох, эдийн засаг, менежментийн онолыг гүнзгийрүүлэн судалж буй их, дээд сургуулийн оюутан, магистрант, докторант төдийгүй багш, татварын байгууллагын ажилтан, татвар төлөгч зэрэгт оюуны хэрэгцээнд зориулсан байна. Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн байдал, хүрээг хамруулсан 13 бүлэгтэй ба бүлэг бүр нь мэдлэгээ бататгах асуултууд, мэдлэгээ сорих тестүүдээс бүрдэж байна.
Зохиогч энэхүү номдоо санхүүгийн хяналт шалгалт нь санхүүгийн хуваарилалтын болон хяналтын үүргийн мөн чанараас урган гарсан удирдлагын хэрэгсэл гэдгийг онол арга зүйн талаас нь тайлбарлан тодорхойлж хууль эрх зүйг уялдуулан бичсэн байна.
Зохиогч энэхүү сурах бичигтээ татварын онолын ойлголтыг түүхэн, үзэл баримтлал, төрөл, үүрэг, харилцаа, бодлого, менежмент, алба, татвар хураалт, татварын хяналт шалгалт, олон улсын татварын асуудлуудыг зэрэг өргөн хүрээнд авч үзсэн нь татварын талаар суралцах, түүнийг танин мэдэх гэсэн хэн бүхний оюуны мэлмийд тус дэм болох сурах бичиг болжээ. Энэхүү сурах бичиг нь сэдэв бүрд агуулга, асуулт, тест зэрэг зүйлийг энгийн ойлгомжтой, цэгцтэй, уялдаа холбоотой гаргасан нь нийт иргэд, ялангуяа татварын албаны болон татварын мэргэшсэн мэргэжилтэн, их дээд сургуульд суралцагчид, татвартай харилцаа холбоотой сонирхогчдод нэн ач холбогдолтой бүтээл болсон.
Энэхүү сурах бичиг нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг эзэмших хүсэлтэй хүн бүрд түүний үндсэн ойлголтууд, үйл ажиллагааг бүртгэх ажилбаруудыг сайн ойлгож мэдэхэд тус дөхөм болно. Номын бүтэц нь онолын ойлголтыг жишээгээр тайлбарлаж хэрэглээний тал руу илүүтэй хандсан ба өөрийгөө шалгах болон ярилцах асуултууд, бататгах дасгалуудаас бүрдэж байна.
Энэхүү номыг хичээлийн сурах бичиг чиглэлээр бэлтгэсэн бөгөөд зардлын нягтлан бодох бүртгэлийг сурах, мэдэж эзэмшихийг хүссэн хэн бүхэн ч ашиглах боломжтой. Түүнчлэн энэ чиглэлээр хичээл зааж байгаа багш нар, сурч буй оюутнуудад сурах бичиг болгон хэрэглэх бүрэн боломжтой байх үүднээс ярилцах асуулт, дасгал, бодлого, зэргийг бүлэг бүрд хийсэн ба ихэнх бүлгүүдэд шийдвэрлэх асуудлууд оруулсан байна.
Энэхүү сурах бичиг нь "Бизнесийн хэл болох” нягтлан бодох бүртгэлд суралцахад тань суурь мэдлэг олж авах түүнийгээ бататгахад их, дээд сургууль, коллежийн оюутнууд болон нягтлан бодогчид, бие даан суралцагч хэнд ч тус дэм болно. Номын бүтэц нь нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлээр үзэх сэдвүүдийг ерөнхийд нь хамарч, олж авсан мэдлэгээ бататгах болон шалгах асуулт, дасгалуудтай байгаа нь сурах бичгийн шаардлагыг хангасан бөгөөд та бүхний мэдлэг олох боломжийг бүрдүүлжээ
Энэ номын бүтэц нь татварын онолын хэсэг, татварыг тооцож бүртгэх асуудлыг анх удаа энгийн ойлгомжтой туурвиж, цэгцтэй мэдлэг олж авах боломжийг хангасан. Энэ товхимлын онолын хэсэгт төрийн болон нийгмийн сан хөмрөгийг бүрдүүлэх асуудлыг хэд хэдэн судалгаанд тулгуурлан туурвиснаас гадна бүх төрлийн татварыг тооцох аргачлал, санхүүгийн ба татварын тайланг бэлтгэж тэдгээрийн хоорондын зөрүүг яаж тохируулж бүртгэх талаар нэлээд шинэлэг зүйлүүд үзүүлсэн байна. Иймээс их, доод сургууль, коллежийн оюутнууд, татварын ажилтнууд болон бүх татвар төлөгч нарт цэгцтэй мэдлэг олж авахад туслах болно.
Энэхүү ном нь татварыг тооцон бүртгэх болон тодорхой төрлийн татваруудын онолын ойлголт, хууль эрх зүйн заалт, түүнийг тооцох, нягтлан бодох бүртгэлээр бүртгэх, тайлагнах, татварын өмнөх ашиг, татвар ногдуулах орлогын уялдаа, тохируулгын асуудлуудыг хамарч байгаа. Сэдэв бүрд онолын ойлголт, хууль эрх зүйн заалт, түүнийг хэрэгжүүлэх тайлбар бодолт, тайлан, бүртгэлд тусгах асуудлуудыг хамрахын зэрэгцээ мэдлэгээ батгах асуултууд, мэдлэгээ сорих тестүүд, дасгал, бодлогоос бүрдэж байгаа нь суралцагч нарынхаа оюуны хэрэгцээнд нийцэхүйц сурах бичиг болгох зорилго тавьсан байна.
Уг номонд татварыг тооцон бүртгэх болон тодорхой төрлийн татваруудын онолын ойлголт, хууль эрхзүйн заалт, түүнийг тооцох, нягтлан бодох бүртгэлээр бүртгэх, тайлагнах, татварын өмнөх ашиг, татвар ногдуулах орлогын уялдаа, тохируулгын асуудлуудыг хамаарч, сэдэв бүрд онолын ойлголт, хууль эрх зүйн заалт, түүнийг хэрэгжүүлэх тайлбар бодолт, тайлан, бүртгэлд тусгах асуудлуудыг хамрахын зэрэгцээ мэдлэг бататгах асуултууд, мэдлэг сорих тестүүд, дасгал, бодлогуудыг оруулсан байна. Энэ ном нь татварын харилцаанд өөрийнхөө хууль ёсны эрх ашгаа хамгаалах, хуулийн дагуу татвараа төлж тайлагнах замаар үүргээ хэрэгжүүлэх арга замд суралцах, түүнийг мэдэхийг хүссэн хэн бүхэнд зориулагдсан болно.
Татварын тухай үндсэн ойлголт, тооцон бүртгэх болон тодорхой төрлийн татваруудын онолын ойлголт, холбогдох хууль эрхзүйн заалт, түүнийг тооцох, нягтлан бодох бүртгэл ба тайлагнах, татварын өмнөх ашиг, татвар ногдуулах орлогын уялдаа, тохируулгын асуудал болон мэдлэг бататгах асуултууд, тест, дасгал, бодлогуудыг оруулсан байна. Энэ ном нь татварын харилцаанд өөрийнхөө хууль ёсны эрх ашигаа хамгаалах, хуулийн дагуу татвараа төлж тайлагнах замаар үүргээ хэрэгжүүлэх арга замд суралцах, түүнийг мэдэхийг хүссэн хэн бүхэнд зориулагдсан болно.
Энэ бүтээл нь нийт 8 бүлэгтэй. Үүнд татварын үүсэл хөгжил, онолын ойлголт, томьёолол, татварын бүтэц, төрөл, татварын бодлого, менежмент, эрх зүй, татварын байгууллага, түүний үйл ажиллагааны тухай авч үзэн бүлэг тус бүрд задлан тайлбарласан байна.
Энэхүү номыг хичээлийн сурах бичиг чиглэлээр бэлтгэсэн бөгөөд сургалтын хөтөлбөрт нийцсэн 11 бүлэгтэй, бүлэг тус бүрд онолын ойлголтыг жишээгээр бодож тайлбарласан төдийгүй өөрийгөө шалгах асуултууд, дасгал бодлогын хариуг арын хуудсанд хавсаргажээ. Уг номыг ашиглахдаа бүлэг бүрийн хувьд сэдвийн ерөнхий ойлголтыг өгөгдсөн схем, дүрслэл, тайлбарласан бодлогоос олж авснаар ярилцах асуудлуудаар ойлголтоо улам бататгаж, өөрийгөө шалгах асуултуудаар хэдэн хувийн мэдлэг эзэмшсэн болохоо мэдэж авна. Мөн дасгал, бодлого, шийдвэрлэх асуудлуудыг хийж гүйцэтгэснээр онолын болон практикийн мэдлэгийг зохих хэмжээнд эзэмших ажээ.
Энэ номын бүтэц нь нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлээр үзэх сэдвүүдийг ерөнхийд нь хамарч, олж авсан мэдлэгээ бататгах болон шалгах асуулт, дасгалуудтай байгаа нь сурах бичгийн шаардлагыг хангасан бөгөөд сурах бичигт нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн агуулгыг энгийн ойлгомжтой, цэгцтэй байдлаар жишээгээр тайлбарлаж, схем дүрслэл хэрэглэсэн, мөн олон улсын нягтлан бодох бүртгэлтэй нийцүүлсэн зэрэг дэвшилттэй талууд байна. Энэхүү сурах бичиг нь “Бизнесийн хэл болох” нягтлан бодох бүртгэлд суралцахад тань суурь мэдлэг олж авах түүнийгээ бататгахад их, дээд сургууль, коллежийн оюутнууд болон нягтлан бодогчид, бие даан суралцагч хэнд ч тус дэм болох нь ойлгомжтой.