Нүүр   > Хайлтын утга:   au:Амарсанаа Б
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 9 бичлэг олдлоо.

Filter

Эдүгээ бид шинэ Үндсэн хуулийн утга агуулгаар эрх зүй, хууль зүй гэсэн ойлголт, нэр томьёог хэрэглэж буй. Энэ бүтээлийн дийлэнх хэсэг нь түүхэн үйл явдалд хамаарах учир тэр цаг үед голлон хэрэглэж байсан “Цааз” гэсэн үгийг номын гарчигтаа хэрэглэсэн байна. 1640 онд Монгол болон Ойрадын ноёдын чуулганаар “Их Цааз”-ийг баталсан байна. Үүнийг Ойрад цааз, Монгол-Ойрадын цааз, Их Цааз гэх зэргээр нэрлэсээр иржээ. Энэ хуульд гэмт хэрэг ялын асуудал голлох боловч Засаг төрийн тухай, гадаад дайсны тухай, элчийн тухай, өр авлагын тухай, гэрчийн тухай, шашин шүтлэгийн тухай зэрэг олон салбарын хэм хэмжээ тусгагдсан байдаг. Энэхүү бүтээлийг Монгол Улсын түүхэнд иргэний эрх зүй ямар үүрэг гүйцэтгэж ирснийг түүхэн чухал эх сурвалжуудад түшиглэн онолын үндэслэл, тайлбартайгаар бичсэн байна.

  • Зохиогч:Мөнхжаргал Т
  • Хэвлэлийн газар:Бемби сан
  • Хэвлэгдсэн он2017

“Компанийн засаглал, компанийн эрх зүйн тулгамдсан асуудал” гэсэн энэ номын гол утга санаа нь энэ бүтээлийн хүрээнд хөндсөн асуудал нь өнөөдөр Монголын эрх зүйн тогтолцоон дахь бизнесийн байгууллагын эрх зүйн зохицуулалт, компанийн засаглалын төвшинд тулгамдсан гэж зохиогчийн хувьд үзэж, эдгээрийг тус тусад нь хөндөх байдлаар асуудал дэвшүүлэхийг зорьжээ. Мөн шүүгч, бизнесийн байгууллагын хуульч,ТУЗ-ийн гишүүн, нарийн бичгийн дарга, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, эдийн засгийг зохицуулагч төрийн байгууллагын албан хаагчдад практик ач холбогдлыг харгалзан, эрх зүй, менежмент, санхүүгийн мэргэжлийн судлаач, суралцагчдад судалгааны өгөгдөл болох болов уу хэмээн “Компаний тухай хууль”-ийг (1999, 2011 онуудын) нилээд нарийвчилсан байдлаар харьцуулалт хийснийг хавсаргажээ

  • Зохиогч:Амарсанаа Б
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2012

Энэ удаагийн нэмж, засварласан хоёр дахь хэвлэлд хуульчийн мэргэжлийн нийгэмд гүйцэтгэдэг үүрэг, хэрхэн хуульчдын эгнээнд ордог тогтолцоо, шүүх дэх процессын асуудлыг шинээр оруулснаас гадна ОХУ, БНХАУ, Японы эрх зүйн тогтолцооны тоймыг багтаажээ. Судлаач, оюутнуудад анхдагч эх сурвалжийг тухайн хэлээр нь олоход дөхөм болгож эх сурвалжийн нэр, хуульчийн мэргэшлийн нэршил,шүүхийн нэр, процессын нэр томьёо, хууль зүйн гадаад нэр томьёоны тайлбар, хэлхээс, агуулгын хэлхээсийг оруулсан байна.

  • Зохиогч:Амарсанаа Б
  • Хэвлэлийн газар:МУИС пресс
  • Хэвлэгдсэн он2014

Энэ бүтээлд хууль зүйн шинжлэх ухааны хүрээнд туурвисан 150 гаруй эрдмийн зэрэг хамгаалсан бүтээл, их дээд сургуулиудын 1900 орчим магистрын зэрэг хамгаалсан бүтээл, 1700 гаруй ном, сурах бичиг, 5000 орчим эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл, 900 орчим барим бичиг, эрх зүйн акт, эмхэтгэлүүд, 140 судалгааны тайланг багтаасан байна.

  • Зохиогч:Батбаяр Б., Түвшинтулга А
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2014

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний Иргэн, эдийн засгийн эрх зүй, Захиргаа, хүмүүнлэгийн эрх зүй, Эрүүгийн эрх зүй, криминологи, Олон улсын эрх зүйн секторууд нь тодорхой салбар эрх зүйн чиглэлээр төлөвлөгөөт болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийдэг байна. Энэхүү эмхэтгэлд тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний секторуудын 2003-2009 онд хийсэн эрдэм шинжилгээний судалгааны ажлуудыг эмхтгэн гаргаж байгаа бөгөөд энэ нь эрх зүйн шинжлэх ухааныг шимтэн судалдаг уншигчдын хүртээл болохоос гадна цаашид гүнзгийрүүлэн судлах судлаач, багш, оюутнуудад гарын авлага болохоор бүтээл болжээ.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:ХЗҮХ-ийн хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2012

Энэхүү тайланд Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явц, үр дүн, төлөв байдлыг 1990-2002, 2002-2010 оноор үечлэн шинжилж, тодорхой дүгнэлт, санал гаргасан байна. Тус судалгааны тайлан нь шүүхийн шинэтгэлийн өнөөгийн байдлыг дүгнэн шинжилж, шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх, ур нөлөөг нь дээшлүүлэхэд ач холбогдолтой.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2010

Дэлхийн банкны "Хууль зүйн салбарын үйлчилгээг сайжруулах" төслийн дэмжлэгээр энэ чиглэлийн хичээл заадаг, судалгаа хийдэг багш, судлаачид хамтарч хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудад зориулан "Харьцуулсан эрх зүй" хичээлийн хөтөлбөр, гарын авлагыг анх удаа гаргасан байна. Энэ бүтээл нь лекц, семинарын хичээл гэсэн хоёр үндсэн хэсэгтэй. Лекцийн хичээлд харьцуулсан эрх зүйн ерөнхий ойлголт, эрх зүйн аймгуудын ангилал, тэдгээр аймгуудыг нэг бүрчлэн авч үзсэн. Семинарын хичээлд лекц тус бүрийг бататгах бодлого, дасгал, судалгаа хийх зэрэг даалгавруудыг багтаажээ.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:BCI
  • Хэвлэгдсэн он2013

Энэ эмхэтгэлд Монгол улсын Сонгуулийн ерөнхий хороо байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан олон улсын онол, практикийн бага хурлын илтгэлүүд багтжээ.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2022

Хууль зүйн үндэсний төвөөс захиргааны хэргийн шүүхийн нэн анхны практик, сургалтын явцад анхаарагдсан, тулгамдсан асуудлуудыг харгалзан гол төлөв шүүгчдэд гарын авлага болгох зорилгоор захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үүрэг, зорилго, зарчим, арга ажиллагааны гол гол чиглэлээр сэдэвчилсэн энэхүү гарын авлагыг бэлтгэсэн хүргэж байна. Цувралын эхний хэсэг 14 товхимлоос бүрдэх ба шүүхээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад гарах 70 орчим баримт бичгийн загвар багтжээ.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:ХЗҮТ
  • Хэвлэгдсэн он2005