Энэхүү толь бичигт өөр өөр цаг үед Өрнө, Дорно дахины олон хэлнээс монгол хэлэнд орсон 3 мянга орчим гадаад үг орсон. Эдгээрийн дотор нийтлэг хэрэглээний үг, түгээмэл нэр томьёо болон ярианы хэлний зарим үг орсон. Үг тус бүрийн ард түүний гарал, тайлбар, монгол, уйгаржин монгол бичиг, орос, англи орчуулгыг дагалдуулсан байна.
Энэхүү толь бичигт өөр өөр цаг үед Өрнө, Дорно дахины олон хэлнээс монгол хэлэнд орсон 3648 гадаад үг орсон. Эдгээрийн дотор нийтлэг хэрэглээний үг, түгээмэл нэр томьёо болон ярианы хэлний зарим үг орсон. Үг тус бүрийн ард түүний гарал, тайлбар, монгол, орос, англи орчуулгыг дагалдуулсан.
Энэхүү судалгаанд монгол хэлний үгийн санд орж идээшсэн хятад ормол үгийг нарийвчлан авч үзсэн болно. Үг тус бүрд ханз, латин галиг, монгол үсгийн бичлэг, орос, англи орчуулгыг дагалдуулав. Энд түүхийн харилцан адилгүй цаг үед хятад хэлнээс монгол хэлэнд орсон 400 гаруй үгийг түүвэрлэн оруулав. Хятад ормол үг маш өргөн хэрэглээтэй учир монгол үгнээс бараг ялгагдахааргүй болсон байна. Монограф 3 бөлөгтэй: удиртгал, утгын ангиллын хэсэг, толь бичиг.
Энэхүү монгол хэлэн дэх европын хэлний үгийг монгол үсгээр бичих товч толь нь монгол үсгээр гадаад үгийг бичиж сурч байгаа хүмүүст гарын авлага болгох, ялангуяа сурагч, оюутан, багш, редактор, сэтгүүлч, дипломат албан хаагч, референт, данс харааны мэргэжилтэн, ном зүйч нар хийгээд иймэрхүү дүйлгэх галигийг байнга хэрэглэдэг бусад мэргэжлийн хүмүүст зориулсан. Ийм учраас тольд орчин цагийн монгол бичгийн хэлэнд түгээмэл хэрэглэгддэг европын хэлний 600 гаруй үг, дэлхийн улсын 200 орчим нэр, тэдгээрийн нийслэл хотын мөн төдий нэрийг авч өнөөдрийн хэрэгцээг бодолцон англи орчуулгыг хамтатган, нэрийг монгол үсгээр буулган бичсэн.
Предлагаемая книга для чтения является учебным пособием для студентов отделения монгольского языка и питературы, в том числе монголоведов и текстологов, изучающих русский язык по специальности. Она включает в себя отрывки из учебников, монографии, отдельных статей и других, написанные в разные времена на тему: "Письменные и культурные памятники монголов и других народов мира, их обычаи и традиции”. Среди авторов приведённых в книге материалов — известные учёные Доржи Банзаров, Б.Я.Владимирцов, Ш.Лувсанвандан, Ю.С. Маслов, Д.С.Лихачёв, Ш.Гаадамба, Н.Н.Поппе, Ц.Дамдинсурэн, Б.Ринчен, А.М. Позднеев, П.Х. Тодаева и другие.