Доктор Ц.Батболд нь уг бүтээлдээ бодлогын шинжилгээний онолын хандлагууд, үйл явцын зарим загварууд, бодлого боловсруулах үйл явцын талаар нарийвчлан тусгажээ. Мөн чанарын судалгааны мэдээлэл боловсруулах ерөнхий аргууд, бодлогын шинжилгээний тоон аргууд, кейс судалгааны дизайн боловсруулах зэрэг асуудлыг бодлогын шинжилгээ, судалгааны арга зүйн хувьд нэгэн бүлэг болгон авч үзсэн байна.
Зохиогч бүтээлдээ улс төрийн социологи бол улс төрийн шинжлэх ухаан болон социологийн шинжлэх ухааны завсарт үүсч бий болсон салбар гэхээсээ социологийн шинжлэх ухаанд суурилан хөгжсөн социологи нийгмийн бусад шинжлэх ухааны өмнө онол арга зүй, аргын донорын үүргээ гүйцэтгэх явцад үүсч бий болдог гэсэн баримтлалыг барьсан байна. Энэхүү номыг улс төрийн шинжлэх ухаан социологи болон нийгмийн шинжлэх ухааны бусад салбараар суралцаж буй оюутнууд, эрдэмтэн судлаачдад зориулжээ.
Тус номын нэгдүгээр бүлэгт төрийн бюрократ удирдлагыг судлах, онол, арга зүйн асуудал, хоёрдугаар бүлэгт төрийн бюрократ удирдлагын хөгжлийн түүхэн үе шатууд, гуравдугаар бүлэгт төрийн бюрократ удирдлага, түүний мөн чанар, дөрөвдүгээр бүлэгт Мишель Крозьегийн бюрократ хямдралын концепци ба орчин үеийн судалгааны хандлагыг дэлгэрүүлэн тусгасан болно.