Энэхүү сурах бичигт эртний болон орчин үеийн онол үзэл баримтлалуудыг аль болох гадаад дотоодын эх сурвалжуудыг ашиглан цэгцтэй бүтцээр, криминологийн суурь онолуудын агуулгыг хураангуйлж уншигчдад ойлгомжтой байдлаар хүргэхийн зэрэгцээ тухайн онолууд түүний үзэл баримтлалыг шууд эшлэхгүйгээр агуулгаар нь тусгаж, онолын гол төлөөллүүд болон холбогдох эх сурвалжуудыг англи болон хэвлэгдсэн хэл дээр нь товч тайлбартайгаар зүүлт хийж орууллаа.
Энэ эмхэтгэлд Монгол улсын Их хурлын сонгуулийг зохион байгуулахтай холбогдох хууль, тогтоол, шийдвэр, журмуудыг багтаажээ.
Энэхүү гарын авлага нь иргэд хувьдаа тулгарсан болон төрийн бодлогын асуудлаар байгууллагуудад хандан өргөдөл, гомдол гаргах, түүнийг хүлээн авах, шийдвэрлэх үйл явцын талаар иж бүрэн мэдээллийг хялбаршуулсан хэлбэрээр хүргэж, энэ талаарх иргэдийн ойлголтыг нэмэгдүүлэх, улмаар нийгмийн амьдралын үйл явцад иргэдийн идэвхтэй оролцоог сайжруулах зорилготой юм. Мөн өргөдөл гомдол шийдвэрлэхтэй холбоотой хууль тогтоомж, холбогдох байгууллагын тогтоол, шийдвэр, дүрэм, журам зэрэг материалыг хавсарган оруулсан байна.
Гарын авлагад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шатуудад байцаалт явуулах онцлог талуудыг дэлгэрэнгүй тусгахыг хичээсэн. Сургалтад ашиглахад дөхөмтэйг бодолцон байцаалтын нийтлэг шинжүүд, шүүхийн өмнөх шатны болон шүүхийн шатны байцаалт гэж ангилан тус бүрд нь аргачилсан тайлбар хийжээ.