Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах малчдын стратеги, боловсролын үйлчилгээний хүртээмжид шилжих хөдөлгөөний үзүүлэх нөлөөний талаарх 10 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн Их дээд сургууль болон мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагыг төгсөгчид хөдөлмөрийн зах зээлд мэргэжлийнхээ дагуу ажил эрхлэхгүй байгаад нөлөөлж буй хүн ам зүй, нийгэм эдийн засаг болон бусад хүчин зүйлсийг тодорхойлсон ахьсан түвшний шинжилгээний үр дүн зэрэг судалгаа, үзэл бодол гэсэн сэдвийн хүрээнд 8 орчим өгүүллийг багтаасан байна.
Энэхүү эрдэм шинжилгээний бүтээлд Монгол Улсын Их Сургуулийн эрдэмтэн, судлаачдын бичсэн Монгол улсын гадаад болон дотоод шилжилт хөдөлгөөний талаарх судалгаа, шинжилгээний дэлгэрэнгүй үр дүн болон эрүүл мэндийн зардлаас үүдэн санхүүгийн сүйрэлд өртсөн өрх, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодорхойлсон судалгааны үр дүн зэрэг 10 гаруй өгүүллийг багтаасан байна.
Энэхүү дугаарт нийт 5 судалгаа, шинжилгээний ажлыг толилуулж байна. Энд "Дунд насны хүн амын нийгэм, эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйлс ба цэвэршилтийн үе шат, насжилтын хамаарал" сэдэвт судалгааны ажлаар илрүүлсэн өнөөгийн монголын эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн эрүүл мэнд ялангуяа нөхөн үржихүйн эрүүл мэндээс үүдэлтэй анхаарал татсан олон асуудлаар мэдлэг, мэдээлэл авч нотолгоонд суурилсан сонирхолтой үр дүн, дүгнэлтүүд, "Анхны гэрлэлтийн дундаж насыг тооцоолох аргачлалын харьцуулсан шинжилгээ", "Нялхасын эндэгдэлд нөлөөлөх хүчин зүйлс, баримтын судалгаан"-ны ажлууд, "Орон нутгийн эдийн засгийн өсөлтийн хүртээмж" судалгааны ажлаар ажиглагдсан эдийн засгийн өсөлт ядуурал буурахад нөлөөлсөн эсэх, "Нүүдэлч малчдын суурьших үйл явц" зэрэг судалгааны ажлууд багтжээ.
Энэ дугаарт Монгол улсын хүн амын анхны гэрлэлт дэх хүйсийн ялгаатай байдлын шинжилгээг гэрлэлтийн цэвэр хүснэгт ашиглан тооцсон хүн ам зүйн шинжилгээний үр дүн, КОВИД-19 цар тахлаас шалтгаалсан хямралын нөлөөллийг бууруулахаар Монгол улсын засгийн газраас авч хэрэгжүүлсэн нийгмийн хамгааллын арга хэмжээг симуляци (хийсвэр тооцоолол)-ийн арга зүйгээр үнэлж, иргэдийн ядуурал, орлогын хуваарилалтад цар тахлын нөлөө байгаа эсэх, коронавирусаас үүдэлтэй хямралыг бууруулахад засгийн газрын бодлого хэр зэрэг үр дүнтэй байгааг үнэлсэн үнэлгээний үр дүн мөн Монгол улс дахь гадаад шилжилт хөдөлгөөний агрегат тоо, түвшинг тооцож, динамик хандлагыг дүгнэсэн судалгааны үр дүнг давхар тусгажээ.
Энэ дугаарт Монгол улсын хүн амын гадаад шилжих хөдөлгөөний мэдээлэл, түүний чанарын асуудлууд, дотоод шилжих хөдөлгөөний газарзүйн байршлын асуудлууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд асран халамжлах ажлын үзүүлж буй нөлөө, Монгол улсын хүн ам, өрхийн амьжиргаанд гарч буй өөрчлөлт зэрэг олон сонирхолтой асуудал хөндсөн эрдэм шинжилгээний өгүүллүүдийг тусгажээ.
Сэтгүүлийн тус дугаарт нийт 8 судалгаа, шинжилгээний бүтээлийг оруулсан байна. Эдгээрээс онцолбол, МОНФЕМНЕТ Үндэсний сүлжээнээс "Асрахуйн эдийн засаг" сэдвийн хүрээнд зохион байгуулагдах "Эмэгтэйчүүдийн нүдээр" Үндэсний чуулганд зориулан тусгайлан бэлтгэсэн судалгаа багтсан болно. Мөн феминист идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үнэт зүйл, зорилгод нийцсэн оролцооны арга зүйг ашиглан хийсэн дөрвөн сэдэвчилсэн чанарын судалгааны үр дүнг тусгажээ.