Нүүр   > Хайлтын утга:   au:Болормаа С
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 10 бичлэг олдлоо.

Filter

Энэхүү бүтээлд хөдөлмөрийн эрх зүйн зохицуулах зүйлийн нийтлэг асуудлууд, зарим сэдвийн хүрээнд тухайн маргаантай хэргийг шийдвэрлэсэншүүхийг шийдвэрийг авч үзсэн ба үүндээ үндэслэн Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжийн хэрэглээг онолын болон практикт хэрэглэгдэх байдлаар нь дүгнэлт хийсэн болно.

  • Зохиогч:Болормаа С
  • Хэвлэлийн газар:Адмон принт
  • Хэвлэгдсэн он2016

Хуульч мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа оюутан сурагчид, хөдөлмөрийн харилцаанд оролцогсод, хөдөлмөрийн эрх зүйг сонирхон судлагсдад хөдөлмөрийн эрх зүйн эх сурвалж болон хэм хэмжээний актуудыг үндэслэлтэй хэрэглэх дадал зүй эзэмшүүлэх, хөдөлмөрийн харилцаанаас үүдэлтэй маргаантай хэрэгт хууль зүйн зөвлөгөө өгөх чадвартай болгох, хууль зүйн сургалтанд ашиглах зорилгоор “Хөдөлмөрийн эрх зүйн бодлого, тестүүд” номыг уншигч олондоо толилуулж байна. Сэдэв бүрт хамаарах бодлогоос гадна Хөдөлмөрийн эрх зүйн бүх сэдвийг хамарсан мэдлэг шалгах 100 тестийг оруулсан байна.

  • Зохиогч:Болормаа С
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2011

МУИС-ийн багш, докторант С.Болормаа нь Хөдөлмөрийн эрх зүйгээр мэргэшин багшилж буй туршлагадаа тулгуурлан “Хөдөлмөрийн эрх зүйн бодлого, дасгалын хураамж” номыг бичжээ. Хөдөлмөрийн Тухай Монгол Улсын Хуулийг хэрэглэхэд тохиолдох маргаан, зайлшгүй шийдвэрлэвэл зохих зарим асуудлуудыг энэхүү номд тусган оруулж, хөдөлмөрийн харилцааны салбар дахь 15 хэсэгт холбогдох эрх зүйн хэм хэмжээ, Улсын Дээд Шүүхээс гаргасан удирдамжийг сэдэв бүрээр нэрлэн дурдсан нь нэг талаас нь авч үзэхэд эрхзүйч мэргэжилтэй болохоор суралцагсдад тус дөхөм болсон гарын авлага, нөгөө талдаа хөдөлмөрийн харилцааны асуудлыг сонирхогч нарт чухал хэрэглэгдэхүүн болжээ.

  • Зохиогч:Болормаа С
  • Хэвлэлийн газар:Адмон
  • Хэвлэгдсэн он2005

МУИС-ийн Хууль Зүйн Сургуулийн багш, докторант С.Болормаа өөрийн нөр ажлын зэрэгцээ хөдөлмөрчдийн эрх зүйн ялангуяа хөдөлмөрийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх,туслах зорилгоор “Иргэдийн хөдөлмөрлөх эрх ба хууль тогтоомж” номыг бэлтгэжээ. Эл номд хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын давуу тал, хөдөлмөрийн гэрээ байгуулах, гэрээг цуцлах, хамтын гэрээ, ажил амралтын цагийн асуудал, хөдөлмөрийн харилцааны зохицуулалтын бусад асуудлыг багтаан жишээ баримт гаргах зэргээр энгийн ойлгомжтойгоор авч үзжээ.

  • Зохиогч:Болормаа С
  • Хэвлэлийн газар:МУИС-ийн хэвлэх
  • Хэвлэгдсэн он2005

Уг гарын авлагад чанарын анализын хагас- микро болоод дуслын аргаар катионуудыг хүчил, шүлтийн, анионуудыг мөнгөний ба барийн давсны уусмалтай харилцан үйлчлэх онцлог шинж чанар дээр үндэслэн ангилсан ангиллыг, мөн анион, катионуудыг эрэмбэт аргыг хэрэглэн адил төстэй шинж чанараар нь бүлэглэн, бүлэг тус бүрийн ионуудын өвөрмөц, онцлог урвалаар ялган танихаар бүдүүвчлэн нэгтгэж оруулсан энэхүү гарын авлагыг их, дээд сургуулийн химийн мэргэжлийн ангийн оюутнуудад зориулжээ.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:МУИС пресс
  • Хэвлэгдсэн он2019

Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний Иргэн, эдийн засгийн эрх зүй, Захиргаа, хүмүүнлэгийн эрх зүй, Эрүүгийн эрх зүй, криминологи, Олон улсын эрх зүйн секторууд нь тодорхой салбар эрх зүйн чиглэлээр төлөвлөгөөт болон захиалгат эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг хийдэг байна. Энэхүү эмхэтгэлд тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний секторуудын 2003-2009 онд хийсэн эрдэм шинжилгээний судалгааны ажлуудыг эмхтгэн гаргаж байгаа бөгөөд энэ нь эрх зүйн шинжлэх ухааныг шимтэн судалдаг уншигчдын хүртээл болохоос гадна цаашид гүнзгийрүүлэн судлах судлаач, багш, оюутнуудад гарын авлага болохоор бүтээл болжээ.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:ХЗҮХ-ийн хэвлэх үйлдвэр
  • Хэвлэгдсэн он2012

“Экономиксийн үндэс” хичээлийн хөтөлбөрийг МУИС-ийн ЭЗС-ийн Экономиксийн тэнхимийн эрхлэгч, доктор Ц.Даваадорж, багш Г.Болормаа нар 2005-2006 оны хичээлийн жилд боловсруулж, Отгонтэнгэр ИС болон МУИС-ийн Хууль зүйн сургууль дээр туршиж үзсэн болно. Ингээд туршилтаар гарсан үр дүнг оруулж, засварлан 2006-2007 оны хичээлийн жилд сайжруулсан хувилбарыг гаргасан байна. Гарын авлага нь хөтөлбөрийн агуулгыг ойлгоход чиглэгдсэн бөгөөд ашиглахад хамгийн хялбар, мөн эх хэлээр гарсан нэмж унших материалыг сэдэв бүрд зааж өгснөөрөө онцлог. Оюутан энэ хичээлийн сэдэв бүрийг урьдчилан уншиж, ойлгоогүй зүйлээ хичээлийн явцад тайлбарлуулах, мөн өөрийгөө сорьж гарын авлагад байгаа хяналтын асуудлуудыг бөглөх, бодлогыг бодох боломжтой.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:Содпресс
  • Хэвлэгдсэн он2007

Энэхүү бүтээлд 2024 он хүртэлх хугацаанд Монгол улсад үйлчилж буй хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой эрх зүйн актууд, шүүхийн болон бусад практикуудыг ашигласан болно. Тус ном нь нийт 10 бүлгээс бүрдэх бөгөөд Хөдөлмөрийн тухай (шинэчилсэн найруулга) хуультай нийцүүлэн гаргасан эрх зүйн ач холбогдол бүхий ном болсон байна.

  • Зохиогч:
  • Хэвлэлийн газар:Си Ти Пи Принтинг
  • Хэвлэгдсэн он2024