Энэхүү сурах бичигт чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэхээс эхлээд гэрчилгээ авах хүртэлх алхмууд, үйл явцын удирдлага, шаардлагатай баримт бичгүүд, удирдлагын үүрэг, хариуцлага, ажилтнуудын хүлээх үүргийг тодорхой жишээн дээр тулгуурлан тайлбарлажээ. Мөн сурах бичигт шинжлэх ухааны тогтсон мэдлэг, ухагдахууныг тайлбарлан хүргэхээс гадна чөлөөтэй сэтгэх, харьцуулах, цаашид судлах, хэрэгжүүлэх асуудлуудыг дэвшүүлжээ.
Шийдвэр гаргах түвшний болон хөрөнгө оруулалт, худалдан авалт, санхүү, төсөв, нягтлан бодогч, мөн энэ чиглэлээр сурч, ажиллаж буй хүмүүст зориулагдсан энэ номонд хөрөнгө оруулалтын ухагдахуунуудыг эдийн засгийн үр ашгийн судалгаа, дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах үйл явц, зардлын дансны код боловсруулах, ашиг тусыг тодорхойлох, эдийн засгийн үр ашгийн шинжилгээний аргууд, шийдвэрлэх утга тодорхойлох зэрэг 10 бүлэгт хуваан шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж, бодит кейс дасгалаар жишээ авч тайлбарлажээ.
Уг бүтээлд 2020 оны 11 сард зохион байгуулагдсан Үндэсний эрдэм шинжилгээний хурал дээр эрдэмтэн багш судлаачдын 30 гаруй сэдвийн хүрээнд тавьсан илтгэлүүдийг багтаажээ.