Нүүр   > Хайлтын утга:   au:Буянхишиг Б
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 16 бичлэг олдлоо.

Filter

Энэхүү ном нь их, дээд сургуулийн хууль эрх зүйн сургаалтанд хамрагдаж буй оюутнуудад зориулагдсан бөгөөд иргэний эрх зүйн үндсэн мэдлэгийг олгоход чиглэнэ. Нийт 5 хэсэгтэй бөгөөд нэгдүгээр хэсэгт хувийн эрх зүйн суурь ойлголт, ухагдахуун нэр томьёог зааглах, нийт мөрдөгдөж байсан Иргэний Хуулиудын агуулгыг толилуулах, өнөөгийн хууль тогтоомжийн бүтэц, систем, хэрэглээний аргачлал, иргэний эрх зүйн харилцааны оролцогч субъект ба объектын тухай тусгасан. Хоёрдугаар хэсэгт иргэний эрх зүйн харилцаа үүсэх гол тохиолдлуудыг тухайлбал гэрээ хэлцэл хийх асуудал, тэргүүлэх субьектив эрх болох өмчийн эрхийн тухай, хуулиас үүдэх үүргийн үндсийг тус бүх эдгээр салбарт мөрдөгдөх зарчмын хамтаар авч үзсэн. Гуравдугаар хэсэгт иргэний эрх зүйн нийтлэг зохицуулалтыг сэдэвчлэн тусгаж, дөрөвдүгээр хэсэгт иргэний эрх зүйн төлөөллийн зохицуулалтыг дэлгэрэнгүй хэлбэрээр тайлбарлаж, тавдугаар хэсэгт иргэний эрх зүй дэх эрхээ хамгаалах арга хэрэгслийг авч үзэн эрхүүдийг тусгасан жагсаалтын оруулсан.

  5.0

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2012

Зохиолч нь Монголын эрх зүйн шинжлэх ухаанд урьд нь судлагдаж байгаагүй, эрх зүйн тогтолцоонд эдийн засгийн анализ хийх онол арга зүйн асуудлыг анх удаа хөндөн судалж, хувийн эрх зүй дэх эдийн засгийн эрх зүйн асуудлаар бичсэн хэд хэдэн судалгааны өгүүлэлээ энэ номондоо багтаажээ.

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2017

Иргэний эрх зүйн бодлогын хураамж номын дэвтэрт иргэний эрх зүйн ерөнхий анги, өмчийн эрх зүй, үүргийн эрх зүйн шийдвэрлэх асуудлуудыг тусгасан бөгөөд МУИС-ийн ХЗС-ийн эхний хагас жилд явагддаг иргэний эрх зүйн дасгал, хэрэглээний хичээлийн агуулгыг хамарсан 32 тохиолдол, 11 хувилбар бодолтыг хамарсан нийт 43 бодлогыг багтаасан байна. Түүнчлэн хуулийн хэм хэмжээг хэрэглэх, ангилж ойлгох үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор 13 ерөнхий ойлголт бүхий бүдүүвчийг багтаав.

  5.0

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:Соёмбо притинг
  • Хэвлэгдсэн он2010

Бизнесийн харилцаанд түгээмэл хэрэглэгдэх Худалдах, худалдан авах гэрээ, лизингийн гэрээ, эвлэрлийн гэрээ, барилгын ажил гүйцэтгэх гэрээ, зөвхөн мэргэшсэн хүрээнд хэрэглэх Франчайзын гэрээ болон гэрээ байгуулах арга тактикийг хөндсөн энэ ном эрх зүйн зөвлөгөө өгөх, гэрээний төсөл боловсруулах, хууль зүйн туслалцаа үзүүлэх, гэрээг гэрчлэх, баталгаажуулах чиг үүргийг хэрэгжүүлэхээр зорьж буй оюутан суралцагсад болон хэн бүхэнд зориулагджээ.

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2017

2014 оны 1 сарын 1-нээс үйлчилж эхэлсэн Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд бэлтгэсэн энэхүү сурах бичигт үнэт цаасны зах зээлд хөрөнгө босгон компани хүртэл байгуулах боломж бүрдээд байгаа өнөө үед хуульчидын хувь нэмэр үнэт цаасны зах зээлийн маргаанд нэг талыг төлөөлөн оролцохоор хязгаарлагдахгүй, харин ч үнэт цаас гаргах ажиллагааны явцад хуулийн этгээдийн эрх зүйн болон бусад эрх зүйн асуудлаар эрх зүйн дүгнэлт буюу due diligence хийх зэргээр ажиллах боломж маш өргөн болсон тул энэхүү бяцхан номоо үнэт цаасны салбарт эхлэн суралцаж буй хүн бүрд зориуллаа.

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:Соёмбо
  • Хэвлэгдсэн он2014

“Иргэний эрх зүйн тусгай анги” номын энэ удаагийн хэвлэлд үүргийн харилцаа үүсэх үндэслэл, хохирол арилгах үүргийн эрх зүйн үндэслэл, зөрчлийн улмаас үүсэх үүрэг зэрэг хэсгүүдэд томоохон нэмэлт, ач холбогдол бүхий баяжуулалт орсноос гадна гэрээний төрлүүдийн талаарх хэсгүүд илүү тодорхой, дэлгэрэнгүй болжээ. Номд орсон нэмэлт, өөрчлөлт нь иргэний эрх зүйн шинжлэх ухааны ололтуудад үндэслэгдэхийн зэрэгцээ хууль хэрэглээний жишээ, шүүхийн практикийн судлан шинжилгээнд тулгуурласан байгаа нь бүтээлийн үнэ цэнийг улам бүр нэмэгдүүлж байна.

  5.0

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:Соёмбо
  • Хэвлэгдсэн он2011

Энэхүү гарын авлагыг Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байсан "Шүүх, эрх зүйн шинэчлэлт" төслийн хүрээнд 2008 онд боловсруулагдсан иргэний эрх зүйн ерөнхий ангийн хичээлийн жишиг хөтөлбөрт тулгуурлан тус салбарын гол чухал хэрэглэгдэхүүнийг лекц, семинарын 40 цагт багтаасан бэлтгэсэн байна.

  • Зохиогч:Ариунбилэг Ш., Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:BCI
  • Хэвлэгдсэн он2013

"Иргэний эрх зүйн бодлогын хураамж" уг бүтээлд иргэний эрх зүйн дасгал, хэрэглээний хичээлийн агуулгыг хамарсан 32 тохиолдол, 11 хувилбар бодолтыг хамарсан нийт 43 бодлого орсноос гадна хуулийн хэм хэмжээг хэрэглэх, ангилж ойлгох үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор 13 ерөнхий ойлголт бүхий бүдүүвчийг багтаажээ.

  5.0

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2013

Иргэний эрх зүйн бодлогын хураамж номын энэхүү II дэвтэр нь агуулгын хувьд гэрээний эрх зүйн ерөнхий агуулга бүхий хэд хэдэн гэрээний төрлийг хамарсан бөгөөд үүнээс гадна хуулиас үүдэх үүргийн (гэм хорын эрх зүй, бусдын үүргийн даалгаваргүйгээр гүйцэтгэх болон үндэслэлгүй хөрөнгөжих) эрх зүйд холбогдох нилээд хэдэн жишээг агуулсан болно. Бодлогын түвшинийг авч үзвэл дийлэнх нь иргэний эрх зүйн хэрэглээний хичээлд зориулан бэлтгэгдсэн боловч гэрээний эрх зүйн 45 тохиолдол, бодолтын хамт, мөн ерөнхий ойлголт бүхий 8 бүдүүвчийг уг бүтээлд багтаажээ.

  5.0

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:LIA Publ
  • Хэвлэгдсэн он2016

Иргэний эрх зүйн салбарын нэхэмжлэлийн гол үндэслэлүүд болох шаардах эрхүүд нь тусгай анги болоод өмчийн эрх зүйд тусгагдсан байдаг. Харин үүргийн эрх зүйн ерөнхий ангийн сурах бичиг нь хууль тогтоогч хохирол арилгах болон үүргийн зөрчлийн үр дагаврыг тэнцвэржүүлэхэд чиглэсэн хоёрдогч шаардах эрхүүд, мөн аливаа үүргийг гүйцэтгэх суурь зарчим, арга хэлбэрийг нарийвчлан зохицуулахыг зорьсон бүтээл бөгөөд иргэний эрх зүй судалж буй оюутан залуус иргэний эрх зүйн тусгай ангийн хичээлийг судлахын өмнө эсвэл судлах явцдаа үүргийн эрх зүйн ерөнхий зохицуулалт, үндсэн зарчимтай сайн танилцсан байх ёстой тул энэхүү бүтээл нь лавтай тус болох болно.

  5.0

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:LIAPub
  • Хэвлэгдсэн он2017

Иргэний эрх зүйн хэрэглээ хичээлийн хүрээнд Иргэний хууль, ИХШХШТХ-ийг хослуулан хэрэглэх дасгал бэлтгэх зорилгоор зохиолч өөрийн олон жилийн судалгаа, сургалтын материал, туршлага дээрээ үндэслэн иргэний процесс болон материаллаг эрх зүйн кэйс (15 тохиолдол хувилбарын хамт нийт 30 бодлого ) тохиолдлыг цуглуулан эмхэтгэсэн энэ гарын авлагадаа иргэний процессын түгээмэл асуудлыг жишээн дээр авч үзэж, УДШ-ийн ИХШХШТХ-ийн дэлгэрэнгүй тайлбарыг ашиглахын зэрэгцээ процессын онолын хүрээнд өөрийн багш нарын бүтээлээс тусгажээ.

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:LIAPub
  • Хэвлэгдсэн он2021

Энэхүү бүтээлд хувийн эрх зүйн суурь ойлголт, ухагдахуун нэр томьёог зааглах, нийт мөрдөгдөж байсан Иргэний хуулиудын агуулгыг толилуулах, өнөөгийн хууль тогтоомжийн бүтэц, систем, хэрэглээний аргачлал, иргэний эрх зүйн харилцааны оролцогч субъект ба объектын тухай мөн иргэний эрх зүйн харилцаа үүсэх гол тохиолдлуудыг тухайлбал гэрээ, хэлцэл хийх асуудал, тэргүүлэх субьектив эрх болох өмчийн эрхийн тухай, хуулиас үүдэх үүргийн үндсийг тус бүр эдгээр салбарт мөрдөгдөх зарчим, иргэний эрх зүйн нийтлэг зохицуулалтыг сэдэвчлэн тусгаж, иргэний эрх зүйн төлөөллийн зохицуулалтыг дэлгэрэнгүй хэлбэрээр тайлбарлаж, иргэний эрх зүй дэх эрхээ хамгаалах арга хэрэгсэл, бодлого бодох аргачлалыг иргэний эрх зүйн гол шаардах эрхүүдийг агуулсан жагсаалтыг хавсаргажээ.

  5.0

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2021

Энэхүү бүтээлд бэлэглэлийн гэрээний эрх зүй, илгээмжийн гэрээ зэрэгт оруулсан зохих өөрчлөлт болон гэрээнд тавигдах хэлбэрийн шаардлагатай холбогдуулан уян хатан шийдэл шаардагдах болсон тул хууль тогтоогч цахим хэлцлийг хүлээн зөвшөөрөх тухай 2021 оны Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлт мөн шүүхээс түрээсийн гэрээ зэрэг урт хугацааны гэрээнд хэлбэрийн шаардлагын дутагдлыг даван туулах шударга ёсны арга хэрэглүүрийг түлхүү ашиглах болсонтой уялдуулсан өөрчлөлтүүд зэрэг багтжээ.

  5.0

  • Зохиогч:Буянхишиг Б
  • Хэвлэлийн газар:Соёмбо принтинг
  • Хэвлэгдсэн он2021