Хүний эрдэм оюунаар бүтээгдсэн бүхнийг хууль зүйн талаас нь хэрхэн үнэлэх, ямар журмын дагуу анхдагчаар тогтоож, зохиогчийн эрхийг хууль зүйн ямар арга хэрэгслээр хамгаалах, эрх нь зөрчигдсөн тохиолдолд хэрхэн сэргээн тогтоох гэх мэт зохиогчийн эрх болон оюуны өмчийн хууль зүйн зохицуулалтын асуудлыг дэлгэрэнгүй тайлбарлажээ.
Гарын авлагад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шатуудад байцаалт явуулах онцлог талуудыг дэлгэрэнгүй тусгахыг хичээсэн. Сургалтад ашиглахад дөхөмтэйг бодолцон байцаалтын нийтлэг шинжүүд, шүүхийн өмнөх шатны болон шүүхийн шатны байцаалт гэж ангилан тус бүрд нь аргачилсан тайлбар хийжээ.