Зохиолч энэ номондоо эрүүгийн процессийн эрх зүйн ерөнхий ойлголт, чиг хандлага, процессын хууль тогтоомж, эрүүгийн процесс ажиллагаа, процессын зарчмууд, таслан сэргийлэх, нотлох баримт, мөрдөн шалгах, байцаах, хэрэг бүртгэлт, шүүхийн процессийн талаар сурах бичгийн, судалгааны аргыг хослон бичсэн нь энэ чиглэлээр суралцаж буй оюутнууд, судлаачид сонгон уншиж, судлах бүтээл болно.
Энэ номд ЭБШ ажиллагааны үндсэн ухагдахуун, зарчим, хэв маяг, үе шат гэсэн тулгуур ойлголтуудыг эрх зүйн ерөнхий, тусгай ангийн уялдаа холбоонд авч үзсэн. Нийт 8 бүлгийн хүрээнд заавалчгүй судлах ерөнхий ангийн 60 орчим уламжлалт асуудлыг уг номд жичлэн тусгасан ба ЭБШ эрх зүйн тусгай ангийн сурах бичгийн онол, арга зүйн тулгуур үндэслэгээ болох юм.