Энэхүү номыг манай улсын Компьютерийн ухаан, Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын Алгоритмын үндэс, алгоритм програмчлалын үндэс хичээлүүдийн хөтөлбөр болон дэлхийн улс орнуудын их дээд сургуулиудад ашиглаж байгаа компьютерийн алгоритмын болон програмчлалын хэлний сонгодог сурах бичгүүдийн агуулга дээр тулгуурлаж Алгоритмлал ба програмчлал 2 номын дараачийн дэвтэр болгон их дээд сургуулийн оюутнуудад зориулсан болно.
Энэхүү бүтээлд криптографын математикийн үндсэн ойлголтууд болох тооллын систем, олонлог, харьцаа, бүхэл тооны чанарууд, сэлгэмэл, хэсэглэл, тэдгээрийг байгуулах алгоритмууд, вектор, матриц, тодорхойлогч, тэдгээрийн чанарууд, функц, граф, магадлал статистикийн үндсэн ойлголтууд, алгоритмын шинжилгээний тухай, криптографын орчин үеийн аргуудад ашиглаж байгаа дээд алгебрын бүлэг, цагираг, талбар, шугаман диофант тэгшитгэл, жишлэг, олон гишүүнт, тэдгээрийн чанарууд, тэгш хэмт Криптографын суурь сэдвүүд болох нууцлах схем, блокон шифрлэлт, Хиллийн шифрлэлтийн тухай, өгөгдөл шифрлэлтийн Фейстелийн шифрлэлт, DES алгоритмууд, дэвшилтэт нууцлалын стандартын AES үйлдлүүд, ил түлхүүртэй криптосистемийн Ривест, Шамир, Адельман, Рабин, ЭльГамалын криптографууд болон тоон гарын үсгийн тухай, криптографын орчин үеийн аргууд буюу төгсгөлөг автомат болон эллипслэг муруйг криптографт ашиглах тухай асуудлыг тус тус оруулжээ.
Энэ сурах бичиг үйлдлийн шинжилгээний үндсэн 11 бүлгийн онол, 50 гаруй жишээ бодлогын бодолт, 600 орчим бодлогыг оруулсан бөгөөд үйлдлийн шинжилгээний бодлогуудыг бодох үндсэн аргуудыг компьютерийн алгоритмын хэлбэрт оруулан томьёолжээ.