Энэхүү гарын авлагыг олон улсын гэрээ, Монгол Улсын хууль, тогтоомж, монгол болон оросын эрдэмтэн судлаачдын бүтээл, түүнчлэн англи, герман хэл дээрх эх сурвалжийг ашиглан бүтээсэн. Энэхүү хичээлийг судалснаар оюутан иргэний харьяалал, шилжих хөдөлгөөний үндсэн ойлголтын талаах зохих мэдлэгтэй болно.
Энэ бүтээлд хүн амын шилжих хөдөлгөөний түүх, орчин үеийн шилжих хөдөлгөөн, олон улсын түвшинд болон Монгол улсын түвшинд шилжих хөдөлгөөний нөхцөл байдал, эрх зүйн зохицуулалтын талаар авч үзсэн байна.