Энэхүү бүтээлд харьцуулсан эрх зүйн ухааны чиг хандлагыг баримтлан хэт туйлшрах буюу эрх зүйн бүлүүдийн онцлогт хатуу захирагдах ёсноос зайлсхийн хүний эрхийг хамгаалах гол зохицуулалт, чиг баримжаа болж байгаа буюу байж болох эрх зүйн зарчим, эх сурвалж, хууль зүйн техникийг өөрийн тогтолцоонд хүлээн авч, хэрэглэх үүднээс англи-саксоны эрх зүйн бүлийн үндсэн эх сурвалж жишгийн эрх зүйн зарим хэлбэр монголын эрх зүйд хэрхэн хэрэглэгдэж байгаа судалгааг тусгажээ.
Энэхүү бүтээл нь эрх зүйн хөгжил түүний шилжилтийн үеийн эрх зүйн асуудлуудыг тал бүрээс нь бодитой судалгаанд үндэслэн бичжээ. Эрх зүйн шинэтгэл нь юуг, яаж, хэрхэн шинэчлэх вэ гэдэгт хууль тогтоогч, хууль эрдэмтэд анхаарлаа хандуулж буй энэ цаг үед Б.Гүнбилэгийн энэхүү бүтээл судалгааны нэгэн үнэтэй эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна. Уг бүтээлд эрх зүйн хөгжил ба шилжилтийн үеийг тодорхойлох хүчин зүйл, хууль тогтоомжийн шинэтгэл хийхэд эрх зүйн рецепцийн үүрэг, олон улсын гэрээг үндэсний шүүхэд хэрэглэх, нийгэмд эрх зүйн шинэ ухамсар төлөвшүүлэхэд анхаарах асуудлуудыг авч үзжээ.
Булган аймгаас төрөн гарсан нэрт эрдэмтэн, академич Ж.Болдбаатар багшийн хүү, хууль зүйн ухааны доктор, Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэгийн "Бидний гарц" ном нь хуулийг иргэдэд энгийн үгээр танилцуулсан сайн бүтээл болжээ.