Энэхүү ном нь шим мандал дахь абиот компонентуудын оролцоотойгоор байгалийн нөхцөлд болон хүний хүчин зүйл, техноген нөлөөгөөр тэнд явагдах физик химийн процессыг хэрхэн тооцоолох, байгалийн шинжлэх ухаан болон химийн сонгомол хуулиуд, үндсэн ойлголтуудыг шим мандалд хэрхэн буулгаж хэрэглэх талаар мөн номын төгсгөлд хүрээлэн буй орчны хими хичээлд холбогдох тестүүд, зарим хүндэвтэр нийлмэл бодлогуудыг багтаасан байна. Тус номыг хими физик, биологи, геологи, газарзүй, ус цаг уур, экологи, байгаль орчны мэргэжлийн оюутан, магистрант нарт зориулан гаргасан байна.
Энэхүү сурах бичигт хүрээлэн буй орчны химийн тухай ойлголт, байгаль дахь бодисын эргэлт, хийн мандал, усан мандал, хөрс, чулуун давхрааны химийн найрлага, тэдгээрт явагдаж буй химийн процессын үндсэн өөрчлөлт, амьдралын орчны тухай ерөнхий ойлголт, байгалийн нөөц баялаг, түүнийг зохистой ашиглах, орчны бохирдол, бохирдолын ангилал, зарим бодисын амьд ертөнц болон байгаль орчинд үзүүлэх нөлөө, токсикологи, орчны экологийн чанар, стандарт, норм, орчны мониторинг, хяналт зэрэг асуудлууд байгаль орчин, амьд байгаль, экологи, химийн ухааны уулзвар дээр бий болсон асуудлууд тэдгээрийн химийн үндэс, шийдвэрлэх арга замыг тусгасан болно.
Энэхүү гарын авлага нь зургаан бүлэг, гурван хавсралттай, орчны бүрэлдэхүүн хэсэг бүрийн анализын өмнө онолын товч үндэслэл, туршилтын явц, тооцоо хийх аргачлалыг багтаасан бөгөөд их дээд сургуулийн хүрээлэн буй орчны хими, экологи хими, хүнсний хими болон байгаль орчин, агаар, ус хөрсний бохирдлын анализ хийдэг мэргэжлийн бус ангийн оюутан, эрдэм шинжилгээний ажилтан багш нарт зориулжээ.