Энэ номонд Английн философич Ф.Бэкон, Т.Гобсс, Францын философич Вольтер, Ш.Монтескье, Д.Дидро, К.Гельвеций, Даламбер, Ж.Ж.Руссо, Германы философич А.Баумгартен, И.И.Винкельман, И.Г.Гердер зэрэг 20 гаруй нэрт соён гэгээрүүлэгчдийн философи ба гоо зүйн үзлийн тухай онол сургаалыг багтаасан байна.
В.Инжаннашийн мэндэлсэний 180 жилийн ойд зориулан Монголын их эрдэмтэн зохиолч, соён гэгээрүүлэгч, философич Инжаннашийн гүн ухаан - гоо зүйн үзлийг тусгахдаа зохиол бүтээлүүдийнх нь талаарх уран сайхан дүрслэл, онцлогуудыг тодруулан тайлбарласан.
Философийн ухааны доктор Б.Дэлгэрмаа, докторант Б.Дэлгэрбаяр нар “Кино ба ёс суртахуун” хэмээх бүтээлийг туурвин уншигчддаа хүргэж байна. Зохиогч энэхүү номондоо кино урлагийн ёс суртахууны үүрэг, үнэт чанарыг онцлон анхаарч, кино урлагийг ёс суртахуун, гоо зүйн харилцаа холбоонд нь тайлбарлах оролдлогыг хийсэн байна. Уг бүтээлдээ кино урлагийн танин мэдүүлэх, хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх, соёлжуулах зэрэг нийгмийн үүргийг тод томруун гаргасан төдийгүй энэхүү агуулгыг тодруулах зорилгоор өөрийн орны болон гадаадын кино урлагаас сорчлон авч тайлбарласан нь оюутан сурагчид, кино бүтээгчид, урлаг судлаачдад чухал ач холбогдолтой зүйл болсон.