Энэ бүтээлд хөдөлмөрийн харилцаатай холбогдох эрх зүйн ойлголт, систем, үндсэн зарчмууд, төрөл ангилал, ажилчин албан хаагчдын хөдөлмөр зохицуулалтад МҮЭ-ийн эдлэх эрх, хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажил амралтын цаг, нийгмийн даатгал зэрэг ойлголтуудыг бүлэг тус бүрд задлан тайлбарласан байна. Их дээд сургуулийн оюутнуудад зориулсан.
Энэ номд зах зээлийн нөхцөл дэх хүний нийгмийн хангамжийн эрх, нийгмийн хангамжийн эрх зүйн онол, практикийн үндсэн асуудал, зарчим, иргэдэд олгох өндөр насны, тахир дутуугийн тэжээгчээ алдсаны тэтгэвэр, ажилгүйдлийн болон хөдөлмөрийн чадвараа түр алдсаны зэрэг олон төрлийн тэтгэмж, тэтгэврийг бодох шинэ аргачлал, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн үйлчилгээ, хөнгөлөлт зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч үзсэн байна.
Энэхүү номыг их сургуулийн хуулийн ангийн оюутнууд болон нийгмийн хангамж, үйлдвэрчний эвлэлийн байгууллагын ажилтнуудад зориулсан бөгөөд 2 хэсэг 12 бүлэгтэй. Ерөнхий ангид: БНМАУ-ын нийгмийн хангамжийн эрх зүйн ойлголт, систем, нийгмийн хангамжийн эрх зүйн үндсэн зарчим, эх сурвалж, түүхэн хөгжил, нийгмийн халамжийн эрх зүйн харилцааны тухай. Тусгай ангид: ажилласан хугацаа, өндөр насны тэтгэвэр, тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэврийг бодох, олгох журам, нийгмийн халамжийн тэтгэмж, үйлчилгээ, эмнэлгийн тусламжийн тухай өгүүлсэн байна.
Энэ номд иргэний шинэ хууль, сүүлийн үед гарсан бусад хуулиудыг үндэслэн иргэний эрх зүйн онол, практикийн өргөн цар хүрээтэй асуудлыг тусгажээ. Түүнчлэн иргэний эрх зүйн олон шинэлэг асуудал, тухайлбал, иргэний эрх зүйн тогтолцоо, иргэний эдийн бус амин хувийн эрх, түүний хамгаалалт зэрэг цоо шинэ асуудлыг анх удаа оруулсан бөгөөд иргэний эрх зүйн хөгжилд гарч буй үндсэн чиглэл, ололтыг дүгнэлттэйгээр тусгахыг хичээсэн байна.
Энэ номыг БНМАУ-ын нийгмийн даатгалын дагуу хөдөлмөрчдөд олгож байгаа БНМАУ-ын тэтгэвэр, тэтгэмжийн тухай асуудлыг хууль цаазын дээд, тусгай мэргэжлийн дунд сургуулийн оюутан, уг асуудлыг эрхэлж байгаа практикийн хүмүүс судлахад гарын авлага болгох, нийт хөдөлмөрчдөд тайлбарлан таниулах зорилгоор хэвлүүлсэн байна. Энэ номд БНМАУ-д хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдэд олгох тэтгэвэр тэтгэмжийн нэгдсэн систем тогтсонтой холбоотой асуудлыг оруулсан байна.