Энэ бүтээлд 1990-ээд оноос хойш БНХАУ-д нийтлэгдсэн XVII зууны Халх-Манжийн харилцаанд холбогдох архивын баримт материалд тулгуурлан Манжийн үеийн Халх дөрвөн аймгийн хошуудын засаг ноёд, элчин харилцаа, тухай үеийн Халхын дотоод байдалд ноёдод Манжаас хошууг захирах засгийн тамга олгосон байдал хэрхэн нөлөөлсөн тухай авч үзжээ.
Уншигч танаа энэхүү номонд XIX зууны сүүлч, XX зууны эхэн үеийн Халхын Түшээт хан аймгийн эрдэм төгс хувилгаадын нэг Бишрэлт гүний хошууны хамбын ямба, номч билэгт, Ловон ширээт Галсангийн Рэнцэндоржийн тухай өгүүлсэн байна. Уг номонд Ловон ширээтийн удмынхны дурсамж, хувилгааны тухай хууч яриа, Бишрэлт гүний хошуу хийгээд хүрээ хийдийн тухай багтаасан байна. Зохиогч Монгол улсын Үндэсний төв архив, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын баримт материал, Ловон ширээтийн удмынхан болон нутгийн олны аман түүхэнд тулгуурлан Хувилгааны намтар, амьдрал замналын бүдэг балархай орхигдсон зарим зүйлийг нэхэн судалж тодруулан оруулсан байна.