Нүүр   > Хайлтын утга:   au:Минжин Ц
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 8 бичлэг олдлоо.

Filter

Эл гутгаар дэвтэрт Чингис хаан дэлхийн хэмжээний аугаа их түүхэн хүн болохыг эх сурвалжууд хэрхэн өгүүлснийг задлан шинжилж нэгтгэн дүгнэжээ. Ингэснээр төрт ёс шинэчлэн тогтоосон төрийн зүтгэлтэн, гарамгай суут цэргийн жанжин, билгүүн төгс дипломатч, дэлхийд бараа солилцооны арилжааг мөнгөн тэмдэгтээр сольж, цоо шинэ худалдаа, эдийн засгийн харилцааг үндэслэгч, мөн хууль тогтоомжоор ард иргэд төрийн харилцааг зохицуулж өгсөн, улс орондоо эрдэм мэдлэгийг биширсэн, үйлдвэрлэлийг буй болгосон, сургууль /гүнжийн, цэргийн/ соёлыг шинэ түвшинд цогцлон бүрдүүлсэн гайхамшигт Монгол хүн байсныг тодорхойлжээ. Энэ бүхнийг билиг сургааль, их цааз хууль, эрдэмтэн мэргэдэд хандсан бичиг захидал, бусад улсын хаад ноёдод явуулж байсан баримт сурвалж бичиг, батламж болсон тамга тэмдэг, тэдгээрт дурьдсан үг өгүүлэмж дурдаж байгааг зохиогчид нэгтгэсэн байна.

  • Зохиогч:Цэрэнбалтав С., Минжин Ц
  • Хэвлэлийн газар:Хөх судар принтинг
  • Хэвлэгдсэн он2006

Энэ бүтээлд түүх, хууль зүйн шинжлэх ухааны уулзвар дээр сурвалж материалд түшиглэн "Их засаг" судлаачдын судалгааг нэгтгэн дүгнэн, задлан шинжлэн, баримтаар баяжуулан, түүх, эрхийн хөгжлийн тухай онол, арга зүйг гол баримтлал болгон зохиогч шинэ санаа дүгнэлтүүд хийхийг оролджээ.

  • Зохиогч:Минжин Ц
  • Хэвлэлийн газар:Бемби сан
  • Хэвлэгдсэн он2009

Шинжлэх ухааны хялбаршуулсан эл бүтээл нь уншигч та бүхнийг түүхэн цаг хугацааны урт аянд хөтлөхийн зэрэгцээ зохиогчийн шүлэг найргийн мөрүүдтэй учран золгуулна. Мөн эл бүтээл нь дотроо түүхэн зургуудаас гадна зохиогчийн газар дээр нь авсан фото зургуудаар баялаг байна.

  • Зохиогч:Минжин Ц
  • Хэвлэлийн газар:Бемби сан
  • Хэвлэгдсэн он2011

Зохиогчид нь эх сурвалж, баримт сэлт, судлаачдын бүтээлүүдийг нягтлан шүүж, эргэцүүлэл, харьцуулалт хийж, өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх замаар эл томоохон бүтээлээ турвижээ. Энэ боть номд үлэмжийн их Чингис хааны амьдрал, үйл ажиллагааг шинэлэг байдлаар дэлгэрэнгүй харуулж, Чингис судлалд зохих хувь нэмрээ оруулжээ. II дэвтэрт Чингис хааны өмнө зүг дайлаар мордсон аянаас эхэлж сүүлчийн дайн хүртэл агуулгыг багтаажээ.

  • Зохиогч:Цэрэнбалтав С., Минжин Ц
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2002

Зохиогчид нь эх сурвалж, баримт сэлт, судлаачдын бүтээлүүдийг нягтлан шүүж, эргэцүүлэл, харьцуулалт хийж, өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх замаар эл томоохон бүтээлээ турвижээ. Энэ боть номд үлэмжийн их Чингис хааны амьдрал, үйл ажиллагааг шинэлэг байдлаар дэлгэрэнгүй харуулж, Чингис судлалд зохих хувь нэмрээ оруулжээ. I дэвтэрт Төв азийн нүүдэлчин түмний түүх, Тэмүүжиний бага наснаас эхлэн Их Монгол улсыг байгуулсан түүхийг хүртэл хамарчээ.

  • Зохиогч:Цэрэнбалтав С., Минжин Ц
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2002

"Их Монгол улсын заргач Шихихутуг" бүтээлийг түүхэн сурвалж, судалгааны материалд түшиглэн Шихихутугийн амьдрал, үйл ажиллагааг Татар аймаг, Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүхэн үеүүдэд холбогдуулан бичсэн бөгөөд Монголын төр, эрх зүйн түүх судлаач, оюутан залуус, сонирхогч хүн бүхэнд зориулагдсан болно.

  • Зохиогч:Минжин Ц
  • Хэвлэлийн газар:Мөнхийн үсэг
  • Хэвлэгдсэн он2021