Энэ номд олон улсын хувийн эрх зүйн ойлголт, үндсэн асуудлыг орчин үеийн онолын сэтгэлгээний түвшинд тодорхойлон тусгахыг хичээсэн байна. Тус бүтээлд олон улсын хувийн эрх зүйн талаарх нэр томьёог шинээр оноож өгөх, иргэний эрх зүйн болон олон улсын хувийн эрх зүйн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хуулийг хэрэглэх зарим асуудлаар зохиогчийн өөрийн бодол, саналыг илэрхийлэх оролдлого хийсэн байна.
"Олон улсын хувийн эрх зүй" буюу "Private International Law" хичээл нь анх 1992 оноос МУИС-ийн хууль зүйн ангид орж эхэлсэн бөгөөд тус хичээлийн үлгэрчилсэн хөтөлбөрийг боловсруулж, хичээлийн төлөвлөгөө, сэдвийн хуваарилалт, судлах эх сурвалж, тулгуур ойлголт, хяналтын асуулт, оюутныг үнэлэх аргыг дэлгэрэнгүй тодорхойлсны үндсэнд оюутанд зориулсан энэхүү номыг бэлтгэсэн байна. Номд хичээлийн 12 сэдвээр бэлтгэсэн товч лекц, бодлого болон 450 гаруй сорилыг багтаан оруулсан байна.
Энэхүү бүтээлд гэрээний эрх зүйн үндсэн ойлголт, тогтолцоо, эх сурвалж, хэлцэл, гэрээ хэмээх суурь ухагдахуун, тэдгээрийн төрөл, ангилал, гэрээний талууд, төлөөлөл, гэрээ байгуулах саналын дуудлага, гэрээний санал, зөвшөөрсөн хариу, гэрээ байгуулах журмын талаарх хуулийн зохицуулалтыг тайлбарласны зэрэгцээ гэрээний төсөл бичих талаарх практик шинжтэй зөвлөмж, гэрээний үүргийн гүйцэтгэл, түүнд саад болох нөхцөл байдал, гэрээний зөрчил түүнд хариуцлагаа тооцох, хохирлыг арилгуулах асуудал, гэрээний эрх үүргийн бусдад шилжүүлэх, гэрээнд гуравдагч этгээд оролцох, гэрээ дуусгавар болох, олон улсын арилжааны гэрээний онцлог зохицуулалт мөн хавсралтад хууль тайлбарлан хэрэглэх арга зүйн тухай зохиогчийн өгүүлэл, гэрээний маргааны талаарх шүүхийн тоо мэдээг тусгажээ.
Энэхүү бүтээлд бүх шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалгаруулж ирүүлсэн шийдвэрүүдээс үйл баримтыг эрх зүйн сурвалжтай бүрэн, зөв тулган шалгаж, эрх зүйн нийтлэг зарчимд тулгуурлан тайлбарлан хэрэглэж, шийдвэрийн үндэслэлийг дэлгэрэнгүй, тодорхой, ойлгомжтой, хууль зүйн техникийн шаардлагыг хамгийн өндөр үнэлгээг авсан шийдвэрүүдийг багтаажээ.
Уг гарын авлагаар эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны хугацаа, түүний зорилго, ангилал, хугацаа баримтлахын ач холбогдол, байцаан шийтгэх ажиллагааны үе шат бүр дэх хугацааны онцлог, эрх зүйн зохицуулалт, тэдгээрийг хэрхэн ойлгож, агуулга, зорилгод нь нийцүүлэн нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэхийг аль болох ойлгомжтой байдлаар тайлбарласан байна. Гарын авлага нь сонсогчийн болон багшийн гэсэн 2 хэсгээс бүрдэнэ.