Хүн амын дундах өвлөл, эндэгдэлд гадаад орчин, нийгэм эдийн засгийн нөлөө харьцангуй их байгаа боловч эрүүл мэндийн асуудал, тусламжийн талаарх олон ургальч санаа нь анагаахын салбараас хальж нийгэм, эдийн засгийн хөгжилтэй нь цогцоор нь харахыг шаардаж байгаа талаар эрүүл мэндийн социологич Бэрнис, Жианнэ нар ойлгомжтой тайлбарласныг энэхүү бүтээлд оруулжээ. Монгол улсын эрүүл мэндийн салбарт социаль нөлөөг судалсан судалгаа дутмаг, эрүүл мэндийн социологийн шинжилгээ хомс байгаатай уялдан социологич, доктор С.Мөнхбаатар болон профессор О.Мөнхбат, нар “Эрүүл мэндийн зан үйл, эрүүл мэндийн шинэчлэл” хэмээх судалгаанд суурилсан томоохон бүтээл туурвижээ
Уг бүтээлд 2020 оны 11 сард зохион байгуулагдсан Үндэсний эрдэм шинжилгээний хурал дээр эрдэмтэн багш судлаачдын 30 гаруй сэдвийн хүрээнд тавьсан илтгэлүүдийг багтаажээ.