Энэхүү номыг эмхэтгэгчид Иргэний болон ИХШХШ хуульд холбогдох "БНХАУ-ын Улсын Дээд Шүүх Хорооны тайлбар"-ийг сургалт, судалгаа, практик хэрэглээнд зориулан эмхэтгэжээ. Тус ном нь Монгол Улсын Дээд Шүүх иргэний ба ИХШХШТ хуулийн тайлбар тогтоол боловсруулахдаа санаа загвар авах, магистрантур, докторантууд диплом, докторын бүтээл туурвихдаа харьцуулан үзэхэд албан хэрэглээний болон эрдэм шинжилгээний үнэт материал болох бөгөөд шүүх арбитрын байгууллагууд гадаад улсын иргэн, хуулийн этгээд оролцсон хэрэг маргааныг шүүн шийдвэрлэхэд гадаад улсын хуулийг хэрэглэх тохиолдол цөөнгүй байдаг.
Энэхүү номд багтсан БНХАУ-ын иргэний, гэрээний, өв залгамжлалын, ургийн, шүүн таслах, даалт, заргын хуулиудыг БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Ардын хэвлэлийн хорооноос монгол бичгээр хэвлэсэн албан ёсны хуулийн эмхэтгэлийг үндэс болгон орчин цагийн монгол хэлнээ буулгасан. Энэ эмхэтгэл нь иргэний болон бизнесийн эрх зүйн чиглэлээр судалгааны ажил хийдэг эрдэм шинжилгээний ажилтан, багш, судлаач, шүүгч, арбитрчдад иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд, судалгаанд тус нэмэр өгнө.
Энэ номыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутнууд хамтран бичсэн бөгөөд номд туссан сэдэв, агуулга нь хуулийн ангийн оюутнуудад тус дөхөм болох бүхнийг агуулсан байна. Үүнд судалгааны ажил, эрдэм шинжилгээний илтгэл, эссе бичих арга зүй, тэтгэлэгт хэрхэн бэлдэх, цагийн менежмент гэх мэт өөрсдийн бодит туршлага дээр үндэслэн сэдвийн агуулгыг гаргаж ирсэн нь аль ч хуулийн ангийн оюутанд тус дөхөм болно.
"Монголын төр, эрх зүй" сэтгүүлийн энэ дугаарт эрх зүйн онол, шүүхийн практик, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн нийт 8 өгүүлэл багтжээ.
"Монголын төр, эрх зүй" сэтгүүлийн энэ дугаарт эрх зүйн онол, шүүхийн практик, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн нийт 6 өгүүлэл багтжээ.
"Монголын төр, эрх зүй" сэтгүүлийн энэ дугаарт эрх зүйн онол, шүүхийн практик, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн нийт 7 өгүүлэл багтжээ.
"Монголын төр, эрх зүй" сэтгүүлийн энэ дугаарт эрх зүйн онол, шүүхийн практик, эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн нийт 9 өгүүлэл багтжээ.