Энэхүү сурах бичиг нь нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийг эзэмших хүсэлтэй хүн бүрд түүний үндсэн ойлголтууд, үйл ажиллагааг бүртгэх ажилбаруудыг сайн ойлгож мэдэхэд тус дөхөм болно. Номын бүтэц нь онолын ойлголтыг жишээгээр тайлбарлаж хэрэглээний тал руу илүүтэй хандсан ба өөрийгөө шалгах болон ярилцах асуултууд, бататгах дасгалуудаас бүрдэж байна.
Энэхүү номыг хичээлийн сурах бичиг чиглэлээр бэлтгэсэн бөгөөд зардлын нягтлан бодох бүртгэлийг сурах, мэдэж эзэмшихийг хүссэн хэн бүхэн ч ашиглах боломжтой. Түүнчлэн энэ чиглэлээр хичээл зааж байгаа багш нар, сурч буй оюутнуудад сурах бичиг болгон хэрэглэх бүрэн боломжтой байх үүднээс ярилцах асуулт, дасгал, бодлого, зэргийг бүлэг бүрд хийсэн ба ихэнх бүлгүүдэд шийдвэрлэх асуудлууд оруулсан байна.
Энэхүү сурах бичиг нь "Бизнесийн хэл болох” нягтлан бодох бүртгэлд суралцахад тань суурь мэдлэг олж авах түүнийгээ бататгахад их, дээд сургууль, коллежийн оюутнууд болон нягтлан бодогчид, бие даан суралцагч хэнд ч тус дэм болно. Номын бүтэц нь нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлээр үзэх сэдвүүдийг ерөнхийд нь хамарч, олж авсан мэдлэгээ бататгах болон шалгах асуулт, дасгалуудтай байгаа нь сурах бичгийн шаардлагыг хангасан бөгөөд та бүхний мэдлэг олох боломжийг бүрдүүлжээ
Энэхүү номыг хичээлийн сурах бичиг чиглэлээр бэлтгэсэн бөгөөд сургалтын хөтөлбөрт нийцсэн 11 бүлэгтэй, бүлэг тус бүрд онолын ойлголтыг жишээгээр бодож тайлбарласан төдийгүй өөрийгөө шалгах асуултууд, дасгал бодлогын хариуг арын хуудсанд хавсаргажээ. Уг номыг ашиглахдаа бүлэг бүрийн хувьд сэдвийн ерөнхий ойлголтыг өгөгдсөн схем, дүрслэл, тайлбарласан бодлогоос олж авснаар ярилцах асуудлуудаар ойлголтоо улам бататгаж, өөрийгөө шалгах асуултуудаар хэдэн хувийн мэдлэг эзэмшсэн болохоо мэдэж авна. Мөн дасгал, бодлого, шийдвэрлэх асуудлуудыг хийж гүйцэтгэснээр онолын болон практикийн мэдлэгийг зохих хэмжээнд эзэмших ажээ.
Энэ номын бүтэц нь нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлээр үзэх сэдвүүдийг ерөнхийд нь хамарч, олж авсан мэдлэгээ бататгах болон шалгах асуулт, дасгалуудтай байгаа нь сурах бичгийн шаардлагыг хангасан бөгөөд сурах бичигт нягтлан бодох бүртгэлийн үндэс хичээлийн агуулгыг энгийн ойлгомжтой, цэгцтэй байдлаар жишээгээр тайлбарлаж, схем дүрслэл хэрэглэсэн, мөн олон улсын нягтлан бодох бүртгэлтэй нийцүүлсэн зэрэг дэвшилттэй талууд байна. Энэхүү сурах бичиг нь “Бизнесийн хэл болох” нягтлан бодох бүртгэлд суралцахад тань суурь мэдлэг олж авах түүнийгээ бататгахад их, дээд сургууль, коллежийн оюутнууд болон нягтлан бодогчид, бие даан суралцагч хэнд ч тус дэм болох нь ойлгомжтой.