Нүүр   > Хайлтын утга:   au:Мөнхсайхан О
Хайлтын нарийвчлал
Илэрц

Хайлтын үр дүнд 3 бичлэг олдлоо.

Filter

"Монгол Улсын Ерөнхийлөгч: эрх зүйн байдал, бүрэн эрх" нэг сэдэвт бүтээл нь Монголын эрх зүйн шинжлэх ухааны хувьд анх тусгайлан ерөнхийлөгчийн институцийг бүрэн хэмжээгээр судалж, шинжлэх ухааны үнэлэлт дүгнэлт өгснөөрөө шинэлэг байх бөгөөд үндсэн хуулийг тайлбарлах арга зүй болон герменевтик арга зүйд тулгуурлан ерөнхийлөгчийн эрх зүйн байдал, бүрэн эрхийг тодорхойлж, улмаар парламентат ёс, эрх мэдлийн хяналт, тэнцлийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиг хандлагыг орчин үеийн онол - практик, харьцуулсан эрх зүй судлалын үүднээс тодорхойлсон нь шинжлэх ухааны төдийгүй практик ихээхэн ач холбогдолтой байна. Уг бүтээл нь төрийн эрх мэдлийн хяналт, тэнцлийн зохист байдлыг хангах, парламент ёс, ерөнхийлөгчийн институцийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулахуйц бүтээл болжээ.

  • Зохиогч:Мөнхсайхан О
  • Хэвлэлийн газар:Арвай бархан
  • Хэвлэгдсэн он2022

Энэхүү "Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал: тулгамдсан асуудал, шийдэл" судалгааны ажилд Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заагдсан хүний эрх, эрх чөлөөг хангах, түүнд таатай эрх зүйн орчинг буй болгох, энэ чиглэлээр батлагдсан хууль тогтоомжууд багтжээ.

  • Зохиогч:Мөнхсайхан О., Очирбал Р
  • Хэвлэлийн газар:
  • Хэвлэгдсэн он2021

Энэхүү номонд 2012 онд батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчид тавих шалгуурыг тогтоож, сонгон шалгаруулах журмыг нарийвчлан зохицуулсан бөгөөд шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх шалгуур, шүүгчийг сонгон шалгаруулах тогтолцоо шүүгчид нэр дэвшигчийг үнэлэх арга, шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний ёс зүй зэрэг сэдвүүдийг хамарсан байна. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүний ёс зүй гэсэн агуулгын хүрээнд хараат бус байх зарчим, төвийг сахих болон бодитой хандах зарчим, ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх зарчим, нууцлалыг хадгалах зарчим, харилцааны зарчмууд зэргийг тусгасан нь энэхүү номны ач холбогдолыг тодорхойлох юм.

  • Зохиогч:Мөнхсайхан О
  • Хэвлэлийн газар:Сод пресс
  • Хэвлэгдсэн он2015